Зуравдугаар лекц

Хэт автах

Бясалгалын оронд ийм нэг яриа байдаг, хэт автах гэдэг, ардуудад их нөлөөтэй. Ялангуяа зарим хүмүүс энэ зүйлийг их айхтраар алдаршуулсан, зарим хүнийг бясалгахыг нь зүрхлэхгүй болгосон. Хүмүүс бясалгахад хэт автана гэж сонсчихоод, айгаад бясалгаж зүрхлэхгүй. Үнэндээ би та бүгдэд хэлье, үндсэндээ хэт автах гэсэн ийм зүйл байдаггүй.

Маш олон хүний өөрсдийн сэтгэл нь зөв биш учраас, сүнсийг даллаж ирүүлдэг. Өөрийнх нь эзэн бодол нь өөрийг нь хязгаарлаж чадахгүй, бас үүнийгээ гон гэж үздэг. Биеэ шингэсэн сүнсээр бариулчихаад, учир начир нь олдохгүй, бахираад л орилоод л. Хүмүүс түүнийг бясалгаад ийм болсон гэж хараад, айгаад бясалгаж зүрхлэхгүй болдог. Бидний маш олон хүн үүнийг гон гэж үздэг, энэ ямар юмных нь бясалгал байх юм? энэ зөвхөн маш их доогуурх өвчнийг эдгээх биеэ боловсруулах байдал юм, гэхдээ энэ нь маш их аюултай. Чи өөрөө ингэж сурсан бол, чиний эзэн бодол үргэлж өөрийгөө барьж чадахгүй, тэгвэл чиний бие магадгүй дэд бодлоор эсвэл гаднаас ирсэн мэдээллээр, сүнс шингэх төрлийн зүйлээр бариулдаг, тэгвэл магадгүй зарим аюултай үйлдлийг хийчихнэ, мөн бясалгалын оронг маш их сүйтгэх хүчтэй. Энэ нь хүний сэтгэл зөв биш болсоноос бий болсон, зууралдчихаад өөрийгөө гайхуулна, энэ нь хэт автсан биш. Зарим хүн яаж гэгч нь чигон багш болсоныг нь мэдэхгүй, тэр бас хэт автахыг ярьдаг. Үнэндээ бясалгахад хэт автдаггүй, ихэнх хүн гол нь урлагийн бүтээлээс сонссон, ямар нэг журамт баатрын үлгэр гэх мэтээс энэ нэр үгийг сонссон. Үнэмшихгүй бол чи дээр үеийн ном, бясалгалын номноос үз, ийм зүйл байхгүй. Хаана тийм хэт автах зүйл байдаг юм? Үндсэндээ ийм зүйл гарахгүй.

Жирийн хүний харж байгаагаар хэт автах нь ийм хэдэн хэлбэртэй, миний саяны ярьсан нь бас нэг янзын хэлбэр юм. Өөрийнх нь сэтгэл зөв бишээс, сүнсийг даллаж ирүүлдэг, ямар нэг чигон байдлыг хөөцөлдөөд өөрийгөө гайхуулах гэх мэт янз бүрийн сэтгэлийн байдал байдаг. Зарим хүн шууд гон чадварыг хөөцөлддөг, эсвэл хуурамч чигон хичээллэчихдэг, хичээллэхдээ үргэлж өөрийнхөө эзэн бодлыг сул тавиад сурчихдаг, юу ч мэдэхгүй болдог, биеэ өөр хүнд өгчихөөд, учир начир нь олдохгүй дэд бодлоор эсвэл гаднаас ирсэн мэдээллээр биеэ эзэмшүүлчихээд, зарим сонин хөдөлгөөнийг хийдэг. Түүнийг байрнаас үсэр гэвэл тэр байрнаас үсрэнэ, түүнийг усруу үсэр гэвэл тэр ус руу үсрэнэ. Тэр өөрөө амьдрахыг хүсэхгүй болсоноос, биеэ хүнд өгчихдөг. Энэ нь хэт авталталд харъяалагдахгүй, гэхдээ энэ нь бясалгаад буруу замруу орсонд харъяалагддаг, анхандаа санаатайгаар ингэж хийгээд үүсгэсэн. Маш олон хүн найгалзаж байвал бясалгаж байгаа гэж үздэг, үнэндээ ийм байдалтайгаар жинхэнэ бясалгавал, маш ноцтой хор уршиг үүснэ. Энэ нь бясалгаж байгаа юм биш, харин энгийн хүний зууралдлаас болон хөөцөлдсөнөөс бий болдог юм.

Өөр нэг байдал нь бясалгахдаа, хий нь аль нэг газарт бөглөрчихөөд нэвтэрч чадахгүй, хий нь толгой дээр нь гараад бууж чадахгүй байхад, тэр айна. Хүний бие нь нэг жижиг сансар ертөнц юм, ялангуяа бумбын бясалгалын аргад давааг өнгөрөхөд, эдгээр төвөгтэй зүйл тааралддаг, давж чадахгүй, хий нь тэр газартаа эргэлдээд л байдаг. Зөвхөн толгойн дээр ч биш, өөр газарт ч бас адилхан, гэхдээ хүний хамгийн сэргэг газар бол толгой дээр юм. Хий нь толгойн дээр гарчихад доош явахдаа, даваагаа давж чадахгүй байвал, түүний толгой нь хүнд, толгой нь хөөх, маш зузаан хийн малгай өмссөн юм шиг гэх мэт эдгээр байдлыг мэдэрдэг. Гэхдээ хий нь ямар ч хязгаар нөлөө байхгүй, тэр хүнд ямар ч хэцүү зүйлийг үүсгэж чадахгүй, бас үндсэндээ ямар нэг өвчнийг ч үүсгэх боломжгүй. Зарим хүн чигонын үнэн байдлыг ойлгохгүй, дуулиантайгаар хамаагүй саналаа илтгэдэг, эцэст нь замбараагүй байдлыг бий болгодог. Хүмүүс хийг толгойн дээр гараад бууж чадахгүй бол хэт авталталд орчихно, буруу замд орчихно гэх мэтээр үздэг, эцэст нь маш олон хүн айчихдаг. Хий нь толгойн дээр гараад бууж ирэхгүй байгаа нь зөвхөн хэсэг хугацааны л байдал, зарим хүнд маш урт хугацаагаар байдаг, хагас жил ч бууж ирэхгүй. Бууж ирэхгүй байвал нэг жинхэнэ чигон багш олоод удирдуулаад буулгачихна. Тэгвэл бид аливаа бясалгалыг хийхдээ давж чадахгүй даваа байвал, хий нь бууж ирэхгүй байвал, өөрсдийнхөө зан авирынхаа учрыг ол, аль нэг давхаргад удаан хугацаагаар саадчихсан юм биш үү, зан авирыг дээшлүүлэх ёстой!Чи жинхэнэ зан авириа дээшлүүлэхэд, чи хараарай тэр буугаад ирчихэнэ. Чи нэг л хэвээр өөрийнхөө биеийн гоныг өөрчлөгдөхийг чухалчлаад мөн өөрийнхөө зан авирыг өөрчлөхийг чухалчлахгүй байхад, тэр чиний зан авирыг дээшлэхийг хүлээж байдаг, тэгээд бүхэлдээ өөрчлөлт гарна. Хүний хий яг бөглөрчихвөл ямар ч асуудал гарахгүй, үргэлж бидний өөрсдийн оюун ухааны нөлөөнөөс болдог, бас хуурамч чигон багш нарын ярьж байгаагаар хий нь толгой дээр гарвал, ямар нэг буруу зүйл гарна гэдгийг сонсчихоод, тэр айчихдаг. Тэр нэг айхад магадгүй жинхэнэ гайг авчирна. Яагаад гэвэл чи айхад, тэр бол айх сэтгэл, тэр зууралдсан сэтгэл биш гэж үү? Чиний зууралдсан сэтгэл гарахад, чиний зууралдсан санааг хаюулах болно биз дээ? Улам айхад, улам өвчин шиг болно, заавал чиний энэ сэтгэлийг орхиулна, чамд энэ удаагийн сургамжыг хүлээн авхуулна, ингэснээр айх сэтгэлийг орхиулж дээшлүүлнэ. Бясалгаж байгаа хүн ирээдүйд бясалгахдаа бас таатай байж чадахгүй, биенд маш олон гон гардаг, бүгд маш хүчтэй зүйлүүд чиний биенд ийшээ ч тийшээ ч хөдлөөд л, чамайг ингэж ч, тэгэж ч эвгүй болгоно. Чиний таагүй байгаа учир нь гол нь чи үргэлж өөрийгөө ямар нэг өвчин туссан гэж айдаг, үнэндээ биенд тийм хүчтэй зүйл гарсан, гарсан нь бүгд гон, бүгд гон чадвар юм, бас маш олон амь бодь байдаг. Тэр хөдлөхөд, чиний бие загатнана, өвдөнө, таагүй гэх мэтийг мэдэрнэ, сэрэх мэдрэл маш их соргог хурцаар мэдэрдэг, янз бүрийн байдал бүгд гардаг. Чиний бие дээд энерги бие бодиор хувирахаас өмнө л, үргэлж ийм мэдрэмж байдаг, уул нь сайн зүйл юм. Нэг бясалгадаг хүний хувьд, чи үргэлж өөрийгөө энгийн хүн гэж үзэхэд, үргэлж өвчтэй гэж үзэхэд, тэгвэл чи яаж бясалгах юм? бид бясалгахдаа гай зовлон ирэхэд, чи өөрийгөө бас энгийн хүн гэж үзвэл, би хэлбэл чиний зан авир нь тэр үед энгийн хүний тэнд уначихдаг. Энэ асуудал дээр, хамгийн наад зах нь чи энгийн хүний тэр давхаргад уначихдаг.

Бид жинхэнэ бясалгаж байгаа хүний хувьд, маш өндөр давхаргад асуудлыг харах ёстой, энгийн хүний үзэл бодлоор асуудлыг харж болохгүй. Чи өвчтэй байна гэж бодоход, магадгүй өвчин үүсчихнэ. Яагаад гэвэл чи түүнийг өвчтэй байна гэж үзэхэд, чиний зан авир энгийн хүнтэй адил хэмжээнд болчихно. Бясалгал хийхэд ба жинхэнэ бясалгахад, ялангуяа ийм байдалтай байхад, энэ нь өвчинг үүсгэхгүй. Та бүгд мэдэж байгаа, жинхэнэ өвчин тусахад 70% нь сэтгэл санаанаас 30% нь өвчин байдаг. Хүн ер нь сэтгэл санаагаар эхлээд унахад, болохоо больчихвол, маш хүнд дарамттай, өвчний байдлыг маш хурдан өөрчилдөг, үргэлж л ийм байдаг. Нэг жишээ яръя, урьд нь нэг хүн байсан, түүнийг орон дээр боогоод, гарыг нь бариад, цусыг нь гоожиулна гэж түүнд хэлсэн. Дараа нь түүний нүдийг нь боосон, бугуйн дээр нь зурсан (үнэндээ түүний цусыг гойжуулаагүй), усны гоожуурыг онгойлгоод түүнд усны дусаагуурыг сонсгосон. Тэр өөрийнх нь цус нь тусаж байна гэж бодсон, хэсэг хугацааны дараа тэр хүн үхсэн. Үнэндээ түүний цусыг гоожуулаагүй, гоожсон нь ус, түүний сэтгэл санаа үхлийг нь бий болгосон. Чи өөрийгөө үргэлж өвчтэй гэж бодоход, магадгүй чи өөртөө өвчин үүсгэнэ. Яагаад гэвэл чиний зан авир аль хэдийн энгийн хүний тэр үндэс дээр унасан, тэгвэл энгийн хүн мэдээж өвчин тусна. Чи бясалгаж байгаа хүн, үргэлж түүнийг өвчин гэж үзвэл, үнэндээ чи хүсч байгаатай адил, чи өвчин тусахыг хүсч байна, тэгвэл өвчин ирнэ. Бясалгаж байгаа хүний хувьд зан авир нь өндөр байх ёстой. Чи битгий үргэлж өвчин гэж бодон айгаарай, өвчин гэж бодон айвал энэ нь бас зууралдсан сэтгэл, мөн чамд гай ирнэ. Бясалгалд нүглийг арилгана, нүглийг арилгахдаа зовно, яаж тийм эвтэйхэн гон үүсэх юм!Эс бөгөөс чиний зууралдсан сэтгэлийг яаж орхиулах юм? Би та бүгдэд нэг Буддын шашны үлгэр яръя: урьд нь нэг хүн маш их чармайж бясалгаад Архадад хүрсэн. Тэр хүн жинхэнэ үр дүнд хүрэх гэж байсан, Архадад бясалгаад хүрсэн, тэр баяртай биш гэж үү? Гурамсан ертөнцөөс гарсан!Энэ баярлах сэтгэл нь бас зууралдсан сэтгэл юм. Архадад үйлгүй, сэтгэл хөдлөхгүй байх ёстой, гэхдээ тэр доош унасан, ямар ч үр дүнгүй бясалгасан. Үр дүнгүй бясалгаад дахин эхнээс нь бясалгасан, дахин шинээр дээш бясалгасан, маш их чармайж бясалгаад бас дээширсэн. Энэ удаа тэр айсан, тэр дотроо бодсон: би одоо баярлаж болохгүй, дахиад баярлавал дахин доош уначихна.

Түүний энэ айснаас бас доошоо унасан. Айх нь бас нэг янзын зууралдсан сэтгэл юм. Бас нэг байдал нь зарим хүн мэдрэлийн өвчин тусдаг, түүнийг хэт автсан гэдэг. Бас зарим хүн намайг түүний мэдрэлийн өвчнийг эдгээхийг хүлээсэн!Би хэлвэл мэдрэлийн өвчин бол өвчин биш, надад ч эдгээр зүйлийг хамаарах цаг алга. Яагаад вэ? Яагаад гэвэл мэдрэлийн өвчтэй хүнд өвчний хор байдаггүй, биенд нь ямар ч өвчин байдаггүй, шархлаа байхгүй, минийхээр тэр бол өвчин биш. Мэдрэлийн өвчин бол хүний эзэн бодол нь маш их буурай байдаг. Ямар хэмжээ хүртлээ буурай вэ? Тэр хүн өөрийнхөө гэрээ авч явж чадахгүй юм шиг, энэ мэдрэлийн өвчтэй хүний эзэн сүнс нь ийм л янзтай байдаг. Тэр энэ биеэ хамаарах хүсэлгүй, тэр үргэлж мангуу юм шиг байдаг, ер сэргэг байж чадахгүй. Тэр үед дэд бодол, гаднаас ирсэн мэдээлэл нь түүнийг үймүүлдэг. Орон зай болгонд давхарга маш их олон, янз бүрийн мэдээлэл нь түүнийг үймүүлнэ. Тэр ч байтугай хүний эзэн сүнс нь урьд насанд магадгүй зарим муу зүйлийг хийсэн, бас авлагатай хүн магадгүй түүнийг хорлоно, янз бүрийн зүйл гардаг. Би хэлбэл мэдрэлийн өвчтэй хүн ийм л учиртай. Би чамайг яаж эдгээх юм? Би хэлбэл жинхэнэ мэдрэлийн өвчин ингэж тусдаг юм. Тэгвэл яах уу? Түүнийг хүмүүжүүлнэ, түүнийг сэргээнэ, гэхдээ маш их хэцүү. Чи мэдрэлийн өвчний эмнэлэгийн тэр эмч гартаа тогтой бороохой барихад, тэр дорхноо айгаад нэг ч худлаа ярихгүй болдог. Яагаад вэ? Тэр үед түүний эзэн сүнс нь сэргэдэг, тэр өөрийг нь тогоор цохиулна гэхээс айдаг.

Хүн бясалгалын үүдэнд орчихсон бол үргэлж бясалгах дуртай байдаг, Буддын мөн чанар хүн болгонд байгаа, Бумбад бясалгах сэтгэл хүн болгонд байгаа, иймээс нэгэнт бясалгалыг сурчихвал, маш олон хүн нэг насаараа хийдэг. Тэр дээшээ бясалгаж чадах юм уу үгүй нь, номыг олсон үгүй нь хамаагүй, лав л тэр бумбыг хүсэх сэтгэлтэй, тэр хийхийг л хүсдэг. Хүн болгон энэ хүнийг бясалгал хийж байгааг нь мэднэ, ажлын газрынх нь мэднэ, орон сууц хариуцдаг газрынхан бас мэднэ, хөрш хооронд бүгд түүнийг бясалгаж байгааг нь мэднэ. Тэгэхдээ та бүгд боддоо, жинхэнэ бясалгалыг, урьд хэдэн жилд хэн ийм зүйлийг хийж байсан бэ? Хийх хүн байгаагүй, жинхэнэ бясалгахад түүний амьдрах насны замыг өөрчилж болно. Мөн тэр бол нэг энгийн хүн, зөвхөн л бясалгаж өвчнийг арилгах биеэ боловсруулах гэж л байгаа юм, хэн түүний амьдрах замыг өөрчилж өгөх юм? Энгийн хүн, хэзээ нэг өдөрт өвчин тусна, хэзээ нэг өдөрт ямар нэг гай зовлонтой зүйл тулгарна, ямар нэг өдөр магадгүй мэдрэлийн өвчин тусна, эсвэл үхнэ, энгийн хүний амьдрах нэг нас нь ийм л байдаг. Чи түүнийг парк дотор бясалгаж байгааг нь харсан, үнэндээ тэр жинхэнэ бясалгаж байгаа юм биш, тэр дээд давхарга руу бясалгах хүсэлтэй гэхдээ ариун номыг олоогүй, тэр ч дээшээ бясалгаж чадахгүй. Тэр зөвхөн дээд давхарга руу бясалгах хүсэлтэй, гэхдээ тэр зөвхөн л доод давхаргад өвчнийг арилгах биеэ боловсруулах гэж бясалгаж байгаа хүн юм. Түүний амьдрах насны замыг түүнд өөрчилж өгөх хүн байхгүй, тэгвэл тэр өвчин тусна. Буянг эрхэмлэхгүй бол өвчин сайжрахгүй, бясалгавал өвчин тусахгүй гэсэн үг биш.

Тэр жинхэнэ бясалгах ёстой, зан авирыг чухалчлан үзэх ёстой, жинхэнэ бясалгавал өвчнөөс сална. Яагаад гэвэл бясалгах нь биеийн тамир биш, харин энгийн хүнээс гарсан зүйл юм, тэгвэл бүүр өндөр ёс ба шалгуураар бясалгаж байгаа хүнийг шаардана, заавал ингэж хийж чадвал зорилгод хүрнэ. Гэхдээ маш олон хүн ингэж хийгээгүй, тэр нэг энгийн хүн л юм, иймээс тэр цаг нь болоход өвчин тусна. Ямар нэг өдөр гэнэт түүний тархины цусан судас бүлэгнэнэ, гэнэт энэ өвчнийг тусна, тэр өвчнийг тусна, эсвэл нэг өдөр мэдрэлийн өвчин тусна. Түүнийг бясалгаж байгааг нь хэн ч мэднэ, хэзээ нэг өдөр энэ хүн мэдрэлийн өвчин тусчихвал, хүмүүс түүнийг бясалгаад хэт автсан гэж ярина, муу нэр зүүлгэчихнэ. Та бүгд боддоо ингэж хийх нь зөв юм уу? Мэргэшээгүй хүн мэдэхгүй, бид мэргэшисэн хүмүүс, маш олон бясалгаж байгаа хүн бас дотрын жинхэнэ ёсыг мэдэхэд хэцүү. Хэрэв энэ хүн гэртээ мэдрэлийн өвчин туссан бол арай гайгүй, хүмүүс бас түүнийг бясалгасанаас болсон гэж ярина; хэрэв бясалгаж байгаа талбайд тэр мэдрэлийн өвчин тусчихвал, сүйд болно, түүнд муу нэр зүүлгэчихнэ, арилгая гэсэн ч арилгаж чадахгүй. Бясалгаад хэт автсан, сонин дээр тэр чигээрээ хэвлэгдэнэ. Зарим хүн учрыг нь мэдэхийг хүсэхгүй чигоныг шууд эсэргүйцдэг: чи хардаа дөнгөж саяхан тэнд хичээллээд зүгээр байсан хүн, одоо ийм болчихсон. Нэг энгийн хүний хувьд, түүнд ямар зүйл гарах ёстой бол гарна, тэр магадгүй бас өөр өвчин тусна, өөр нэг зовлон гарна, бүгдийг нь бясалгасанаас болсон гэж яривал, зөв юм уу? Бидний эмнэлэгийн эмч нар шиг, тэр эмч болбол, тэр энэ насандаа үүрд өвчин тусах ёсгүй, ингэж үзэж болох юм уу?

Иймээс, маш олон хүн чигонын үнэн байдлыг мэддэггүй, тэр ёсыг нь ч мэдэхгүй, тэгээд худлаа ярина. Ямар нэг асуудал гарахад, ямар ч муу нэр байсан чигонд тохно. Чигон нийгэмд дэлгэрэх хугацаа нь маш их богинохон, маш олон хүн гөжүүд төсөөллөөр, ер түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, муулна, гадуурхана, тэр ямар сэтгэл зүйн байдалтайгаа ч мэдэхгүй, тэр ингэж л чигоныг дургүйцдэг, түүнтэй ямар нэг хамаатай юм шиг, чигоныг ярихад тэр идеал гэж хэлдэг. Чигон бол шинжлэх ухаан, бүр дээд шинжлэх ухаан. Зөвхөн тэр янзын хүний төсөөлөл нь маш их зөрүүд, мэдлэг нь маш их явцуугаас болсон юм.

Бас нэг байдал байдаг, бясалгалын оронд чигоны байдал гэж нэрлэдэг, ийм хүний оюун санаа нь бүрэг, гэхдээ тэр хэт авталтад орсон биш, тэр маш их бодлоготой. Би эхлээд чигоны байдал ямар учиртайг нь яръя. Та бүгд мэдэж байгаа, бид бясалгахад суурины асуудлыг эрхэмлэдэг. Дэлхийн бүх оронд шашин шүтдэг хүн байдаг, мөн хятадад хэдэн мянган жилийн өмнөөс Буддын шашин, Бумбын шашныг шүтдэг хүмүүс байгаа, ачийг тусаар нь алхыг сүхээр нь гэдэгт итгэдэг, гэхдээ зарим хүн үнэмшдэггүй. Ялангуяа "Соёлын их хувьсгал"-ын үед шүүмжлүүлдэг байсан, мухар сүсэг бишрэл гэдэг байсан. Зарим хүн, түүнд ойлгогдохгүй зүйлийг, номноос сураагүй зүйлийг, одоогийн шинжлэх ухаан тэр хүртэл хөгжүүлж чадаагүй, эсвэл мэдэхгүй зүйлээ, тэр бүгдийг нь мухар сүсэг бишрэл гэж ярьдаг. Ийм хүн урьд хэдэн жилүүдэд маш их байсан, одоо арай бага болсон. Яагаад гэвэл зарим байдлыг чи хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, тэр аль хэдийн бидний энэ орон зайд үнэндээ тусгагдчихсан. Чи түүнд зөв хандаж зүрхлэдэггүй, гэхдээ одоогийн хүмүүс түүнийг ярьсаар байгаа, хүмүүс үзсэнээрээ сонссоноороо зарим бясалгаж байгаа байдлыг бас мэддэг.

Зарим хүн ийм хэмжээнд хүртлээ гөжүүд болсон: Чи чигоныг ярихад, тэр сэтгэлээсээ чамайг шоолно, тэр чамайг мухар сүсэг хийж байгаа гэж үздэг, маш их инээдэмтэй гэж боддог. Чи чигоны доторх байдлыг ярихад, тэр чамайг маш их мунхаг гэж бодно. Ийм хүн зөрүүд боловч, суурь нь магадгүй муугүй байдаг. Хэрэв энэ хүний суурь нь сайн байвал, тэр бясалгавал, тэнгэрийн нүд нь магадгүй маш өндөр давхаргад нээгдэнэ, бас гон чадвар гарна. Тэр чигоныг үнэмшихгүй, тэр өөрийгөө өвчин тусахгүй гэж баталж чадахгүй. Тэр өвчин тусчихвал эмнэлэгт очоод үзүүлнэ, барууны эмчилгээгээр эмчилүүлээд сайжрахгүй байвал дорны эмчилгээгээр эмчилүүлнэ, дорны эмчилгээгээр бас сайжрахгүй, эсвэл ямар нэг хар аргаар ч сайжрахгүй байвал, одоо чигон түүний санаанд нь орсон. Тэр ингэж бодно: би аз таарахна уу үгүй юү үзэе, чигон чухам миний энэ өвчнийг эдгээж чадах юм уу үгүйг нь үзэе. Тэр дуртай дургүй ирсэн. Тэр бясалгахад, суурь нь их сайн учраас, гэнэт маш их сайн хийсэн. Магадгүй аль нэг багш түүнийг сонгосон, өөр орон зайнд тэр дээд зэргийн амь түүнд нэг тусалсан. Түүнд гэнэт тэнгэрийн нүд нь нээгдсэн, эсвэл бараг гэгээрэх байдалд орсон. Тэнгэрийн нүд нь маш их өндөр давхаргад нээгдсэн, гэнэт сансар ертөнцийн зарим үнэн байдлыг харсан, мөн гон чадвартай болсон. Чи хэлдээ ийм хүн ийм байдлыг харчихаад, түүний тархи нь хүлээж авч чадах юм уу? Чи боддоо түүний сэтгэл санаа нь ямар байдалд байх уу? Угаасаа мухар сүсэг, туйлын боломжгүй гэж үздэг зүйлийг, хүмүүст ярихад шоолдог зүйлийг, үнэн байдлаараа түүний нүдэн дээр илэрсэн, бас үнэхээр харилцсан. Тэгвэл түүний тархи нь дааж чадахгүй болдог, түүний оюун санаа нь их шахалтанд ордог, ярьсан үгийг нь өөр хүн хүлээж авахгүй болсон, гэхдээ сэтгэхүйн логик нь будилиантаагүй, тэр зөвхөн хоёр талын харилцааг зөв зохицуулж чадаагүй. Тэр ингэж олж мэдсэн, хүн төрөлхтний хийж байгаа зүйл буруу, мөн цаагуур үргэлж зөв байдаг. Цаагуурын дагуугаар хийвэл, хүн түүнийг буруу гэж хэлдэг. Хүмүүс ойлгохгүй, иймээс энэ хүнийг бясалгаад хэт автсан гэдэг.

Үнэндээ тэр хэт автсан биш, бидний ихэнх хүмүүс бясалгахад үндсэндээ ийм байдал гарахгүй, зөвхөн тэдгээр маш гөжүүд хүнд л ийм чигон байдал гардаг. Бидний энд сууж байгаа хүмүүсийн дунд тэнгэрийн нүд нь нээгдсэн хүмүүс олон байгаа, маш их байгаа. Тэр үнэндээ өөр орон зайн зүйлийг харсан, тэр гайхамшигтай гэж бодохгүй, маш сайн гэж мэдэрдэг, тархи нь өдөөгдөхгүй, бас ийм чигон байдал гарахгүй. Хүнд чигон байдал гарсаны дараа, маш их бодлоготой болдог, ярьсан үг нь маш их гүн ухаантай, мөн логик нь маш их сайн. Зөвхөн түүний ярьсан үгэнд нь, энгийн хүн үнэмшихгүй. Тэр хэсэг чамд ярина, тэр аль хэдийн нас барчихсан тийм тийм хүнийг харсан, нөгөө хүн түүнийг юу хийхийг нь хэлсэн. Энгийн хүн үүнд үнэмших юм уу? Дараа тэр ойлгосон, эдгээрийг дотроо хадгалах ёстой, ярьж болохгүй, хоёр талын харилцаанд зөв хандсаны дараа зүгээр болчихно. Ер нь эдгээр хүмүүст гон чадвар оршдог, энэ нь хэт автсан биш.

Бас нэг "жинхэнэ галзуурах" гэдэг байдал байдаг, энэ байдал маш их цөөхөн байдаг. Бидний ярьж байгаа "жинхэнэ галзуурах" нь жинхэнэ галзуурсан биш, ийм утгатай биш, үнэнг бясалгах утгатай юм. Яаж жинхэнэ галзуурах вэ? Би хэлбэл бясалгалын хүмүүсийн дунд, зуун мянган хүний дунд нэг хүн байдаг, маш их ховор байдаг. Иймээс тэр түгээмэл биш, нийгэмд бас нөлөөгүй.

"Жинхэнэ галзуурах" нь үргэлж нэг урьтал нөхцөлтэй юм, тэр нь энэ хүний суурь нь маш сайн, мөн нас нь өндөр болчихсон. Нас нь өндөрсөөд, бясалгахад амжихгүй болчихсон. Маш их суурь сайтай нь үргэлж үүрэгтэй ирдэг, дээд давхаргаас ирдэг юм. Энгийн хүний энэ нийгэмд хэн ирвэл тэр айна, тархийг нь угаасны дараа хэнийг ч танихгүй. Энгийн хүний энэ нийгмийн орчинд ирээд, хүмүүс түүнийг үймүүлнэ, түүнийг нэр ашиг нь дээр чухал харуулдаг болгодог, эцэст нь доошоо унадаг, хэзээ ч гарах хугацаа байхгүй болдог, иймээс хэн ч ирэхийг зүрхлэдэггүй, хэн ч айна. Ийм нэг хүн ирсэн, ирсэний дараа, тэр энгийн хүний дунд үнэндээ болохгүй болсон, үнэндээ доошоо унах гэж байсан, энэ насандаа зөндөө муу зүйл хийсэн. Хүн амьд байхад өөрийн ашгийн тулд тэмцэхдээ маш их муу зүйл хийдэг, тэгээд маш их зүйлээр өрөнд ордог. Түүний багш харахад, энэ хүн доош унах гэж байна. Гэхдээ тэр бүтээлийн оронтой, ингэж хамаагүй түүнийг доош унагаж болохгүй! Яах уу? Бас маш их яарч байна, түүнийг бясалгуулах арга байхгүй, тэр үед хаанаа очоод багш олох юм? Тэр шинээрээ буцах ёстой, бясалгаад буцах ёстой. Гэхдээ тийм амар гэж үү? Нас нь өндөр болоод, бясалгая гэсэн ч амжихгүй болсон, хаана очоод зан авир, амь хос бясалгах бясалгалыг олох юм?

Суурь нь заавал маш их сайн байгаа хүн, энэ маш онцгой байдалд, түүнийг галзууруулах аргыг хэрэглэж болно. Өөрөөр яривал туйлын итгэл байхгүй болсоноос, тэр өөрөө буцаж чадахгүй болсон байдлаас, магадгүй ийм нэг аргыг хэрэглэж, түүнийг галзууруулна, түүний тархины ямар нэг хэсгийг бөглөчихдөг. Жишээ нь, бид хүмүүс хүйтнээс айдаг, заваанаас айдаг, хүйтнээс айх энэ хэсгийн тархийг нь бөглөнө, заваанаас айх энэ хэсгийг нь бас бөглөчихдөг. Түүний зарим хэсгийг бөглөсөний дараа, энэ хүний мэдрэлд асуудал гардаг, ёстой элээ солиотой болдог.

Гэхдээ ер нь ийм хүн муу зүйл хийхгүй, хүнийг ч загнахгүй хүнийг ч зодохгүй, харин сайн зүйл хийдэг. Гэхдээ тэр өөртөө маш их харгис ширүүн байдаг. Учир нь тэр хүйтнийг мэдэхгүй, иймээс өвөл тэр хөл нүцгэн цасан дээр гүйнэ, нимгэн хувцас өмсөөд, хөл нь хөлдөөд хагарсанаас цус гоожсон; тэр завааныг мэдэхгүй учраас, баас ч идэж зүрхлэнэ, шээсийг ч ууж зүрхлэнэ. Хуучин миний мэдэх ийм нэг хүн байсан, морины баас маш хатуу хөлдчихсөн, гэвч тэр маш амтархан мэрсэн, тэр энгийн хүний ойлгоцонд амсаж чадахгүй гашуун зовлонг амссан. Чи боддоо тэр ингэж солиороод ямар их гай зовлонтой тулгарах вэ, мэдээж түүнд гон чадвар байдаг, ер нь ихэнх нь настай эмэгтэйчүүд байдаг. Хуучны настай эмэгтэйчүүд жижигхэн хөлтэй, хоёр метр өндөр байгаа хашааг, гүйж очоод л нэг давчихна. Гэрийнхэн нь харахад тэр галзуурчихсан, дандаа гадагшаагаа гүйгээд байхлаар нь, гэрт нь түүнийг цоожилчихдог. Гэрийнх нь явсаны дараа, нөгөө цоожыг нэг заагаад л онгойлгочихдог, тэгээд гарчихна. Тэгвэл төмөр гинжээр цоожилчихоё, гэрийнхэн нь явсаны дараа, нэг сэгсрээд л төмөр гинжийг тайлчихдаг. Түүнийг хамаарсан ч хамаарч чадахгүй, ингээд л тэр маш их гашуун зовлонг амссан. Тэр зовлон айхтар амссан учраас, мөн зовлон ширүүн ирсэнээс, түүний хийсэн муу зүйлийг маш их хурдан нөхсөн. Хамгийн их нь гурван жилээс хэтрэхгүй, ер нь нэг хоёр жилдээ өнгөрчихдөг, түүний амссан тэр зовлон нь маш их. Өнгөрсөний дараа гэнэт ойлгоно, яагаад гэвэл тэр аль хэдийн бясалгаж дууссан гэсэн тоонд ордог, иймээс тэр дороо гон нь нээгдээд, янз бүрийн эрдэм чадал бүгд гарч ирдэг. Энэ нь маш их ховор байдаг, түүхэнд ийм зүйл байсан, харин жирийн суурьтай хүнийг ингүүлэхгүй. Та бүгд мэдэж байгаа, галзуурсан хувраг, галзуурсан Бумба байдаг, түүхэнд үнэхээр байсан, тэмдэглэлтэй. Жишээ нь, "Галзуурсан хувраг Чин сайдыг шүүрдсэн тухай", бас галзуурсан бумбын тухай байдаг, ийм домог яриа маш их байдаг.

Хэт автах эсвэл "гал гаргадаг мангас"-ын байдал, бид хэлбэл байдаггүй нь лавтай. Хэн нэгэн хүн гал гаргаж чадна гэвэл, үнэндээ ингэж чадвал, би хэлбэл энэ хүн их мундаг. Амаараа гал үлээж чадна, гараа гаргаад л гал гаргаж чадна, тамхи татахдаа хуруугаа сунгаад л гал гаргана, би хэлбэл энэ нь гон чадвар юм!

Бясалгахад мангасыг даллах нь

Бясалгахад мангасыг даллах нь юу гэсэн үг вэ? Бид бясалгал хийхэд, ер нь амархан үймүүлэгддэг. Бясалгал хийхэд яагаад мангасыг далладаг бэ? Яагаад гэвэл нэг хүн бясалгах бодолтой байсан ч маш их хэцүү, жинхэнэ бясалгахад миний номын биеийн хамгаалалтгүйгээр, чи үндсэндээ үр дүнтэй бясалгаж чадахгүй, чи үүднээс гарахад магадгүй амьны асуудалд чирэгдэнэ. Хүний сүнс нь үхдэггүй, тэгвэл чи урьд насны нийгмийн хөдөлгөөнд, магадгүй хэн нэгэнд өр тавьсан, хэн нэгнийг доромжилсон, эсвэл ямар нэг муу зүйл хийсэн, тэр авлагатай хүн чамайг хайж ирнэ. Буддын шашинд ингэж ярьдаг: хүн амьд байвал үйлийн үрийг хариулсаар л байдаг. Чи түүнд өртэй бол, тэр чамайг хайж өрөө нэхнэ, их нэхчихвэл, тэр дараагийн удаа дахиад чамруу буцааж өгнө. Хүүхэд эцэг эхийгээ ачлахгүй бол, дараа нь эсрэгээр эргэнэ, ингэж л тойрч ирээд л байдаг. Гэхдээ бид үнэхээр мангас үймүүлж байгааг харсан, чамайг бясалгал хийлгэхгүй, энэ бүгд хувь ерөөлийн харилцаатай, учир шалтгаангүйгээр ингэж байгаа юм биш, учир шалтгаангүй байвал түүнийг ингэхийг зөвшөөрөхгүй.

Хамгийн түгээмэл нэг янзын бясалгал хийхэд мангасыг даллах хэлбэр нь, чи бясалгал хийгээгүй байхад, эргэн тойрны байдал чинь нэлээд амгалан байдаг. Бясалгал сурсан учраас үргэлж хийх дуртай, гэвч тэнд самтат суухад гэнэт гадуур амгалан биш болдгыг мэдэрдэг. Машины сигнал ч дугараад, корьдорт ч хүн явж байгаа чимээ гараад, юм ярьж байгаа дуу, хаалга ч савж байгаа дуу, гадуурх радиог асаасан, дорхноо амгалан биш болно. Чи бясалгал хийгүй байхад байдал нэлээд сайн, чи бясалгал хийхэд ийм болдог. Бидний маш олон хүн гүнзгийгээр сайн бодоогүй, чухам учир нь юу вэ, зөвхөн хачин юм бэ гэж л бодно, урам нь хугараад бясалгал хийж чадахгүй болдог. "сонин" юм гээд л, энэ бол мангас чамайг үймүүлж байгаа юм, тэр хүнийг удирдаад чамайг үймүүлж байгаа юм. Энэ нь хамгийн хялбархан үймүүлэх нэг хэлбэр юм, зорилго нь чамайг бясалгал хийлгэхгүй. Чи бясалгал хийнэ, Бумбад хүрнэ, гэхдээ чи өөрийнхөө тавьсан тийм их өрийг төлөхгүй гэж үү? Тэр үгүй гэнэ, тэгээд тэр чамайг хийлгэхгүй. Гэхдээ энэ нэг давхаргын дундын урвал юм, нэг хэсэг хугацаа өнгөрсөний дараа дахин ийм байдал байхыг зөвшөөрөхгүй, өөрөөр яривал энэ өрийг шатлаж өнгөрөөсний дараа, түүнийг дахин ирж үймүүлэхийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бидний Фалунь Дафаг бясалгахад нэлээд хурдан бясалгадаг, давхарга нэвтрэхэд бас нэлээд хурдан байдаг.

Бас нэг янзын мангас үймүүлдэг хэлбэр байдаг. Та бүгд мэднэ бид бясалгал хийхэд тэнгэрийн нүд нээгдэж чадна, зарим хүн тэнгэрийн нүд нь нээгдсэний дараа гэртээ бясалгал хийхэд, зарим аймаар байдал, аймаар нүүр харагддаг. Зарим нь гэзэг үсээ сэгсийлгэчихсэн, зарим нь чамтай тэмцэлдэнэ, тэр ч байтугай янз бүрийн хөдөлгөөн хийнэ, маш их аймаар. Зарим үед бясалгал хийхэд л цонхны гаднаас эдгээр зүйлүүд мөлхөөд харж байдаг, маш их аймаар. Яагаад ийм байдал гардаг вэ? Энэ бүгд нь мангас үймүүлэх хэлбэр нь юм. Гэхдээ бидний Фалунь Дафагийн энэ үүдэнд, ийм байдал маш их цөөхөн гардаг, зуугын нэг хувь байдаг, ихэнхт нь энэ байдал тааралдахгүй. Учир нь энэ байдал нь биднийг бясалгал хийхэд ямар ч ашиггүй, иймээс түүнийг ийм хэлбэрээр чамайг үймүүлэхийг зөвшөөрөхгүй. Энгийн бясалгалд, энэ зүйл нэг түгээмэл байдал юм, бас урт хугацаанд үргэлжлэнэ. Зарим хүн үүнээс болоод бясалгал хийж чаддаггүй, үхтлээ айдаг. Орой бясалгал хийхдээ бүгд маш амгалан байдлыг сонгодог, нэг харахад дэргэд нь нэг хүн зогссон, хүн ч биш чөтгөр ч биш, айгаад хийхгүй болдог. Бидний Фалунь Дафад ер нь ийм байдал байхгүй, гэхдээ зарим нэг бас байна, зарим хүний байдал маш их онцгой байдаг. Бас нэг янз нь дотоод, гадаад хос бясалгал байдаг, тэр ушугаар ч хичээллэдэг мөн дотор руу бясалгадаг, ийм бясалгал Бумбад нэлээд их үзэгддэг. Хүн нэгэнт ийм бясалгал сурчихвал, үргэлж ийм нэг мангастай тааралддаг. Жирийн бясалгалд тааралдахгүй, зөвхөн дотоод, гадаад хос бясалгалд, ушугаар хичээллэдэг бясалгалд байдаг, энэ нь хүн түүнтэй тэмцэлддэг. Яагаад гэвэл дэлхийд маш олон Бумбад бясалгадаг хүн байдаг, үүнд ушуугаар хичээллэдэг, дотоод гадаад хосоор нь бясалгадаг маш олон хүн байдаг. Ушугаар хичээллэдэг хүнд бас гон өсч болдог.

Яагаад вэ? Тэр бусад сэтгэл, нэр, ашиг эдгээр сэтгэлийг орхисоны дараа, түүний гон бас өснө. Гэхдээ тэр тэмцэлдэх сэтгэлээ орхиогүй л байдаг, нэлээд хожуу орхидог, иймээс тэр их амар ийм зүйлийг хийчихдэг, нэг тодорхой хэмжээний давхаргад бас гардаг. Самтат суухад бүрэг бараг байдалд тэр хэн хэн бясалгал хийж байгааг нь мэддэг, сүнс нь биенээс нь гараад түүн дээр очиж тэмцэлдэнэ, хэний гонфу нь өндөр байхыг харна, ийм тэмцэл гардаг. Өөр орон зайд бас ийм байдал гардаг, бас зарим нь түүн дээр ирж тэмцэлдэнэ, зодолдоно, тэмцэлдэхгүй бол үнэхээр түүнийг ална, тэгээд хоорондоо зодолдоно, зодолдоод л зодолдоод л байдаг. Унтахад нь л хүн ирж түүнтэй тэмцэлдэнэ, шөнөжингөө амарч чадахгүй. Үнэндээ энэ үед түүний тэмцэлдэх сэтгэлийг орхиулж байгаа, түүний энэ тэмцэлдэх сэтгэл орхигдохгүй байвал, тэр үргэлж ийм байвал, урт хугацаагаар ингэж байвал, хэдэн жилдээ саатагдаад л энэ давхаргаас гарч чадахгүй. Энэ хүнийг бясалгал хийж чадахгүй болгочихно, энэ бодит бие нь бас даахгүй, эрч хүч нь барагдана, магадгүй сүйтэнэ. Иймээс дотоод, гадаад хос бясалгалд ийм байдал тааралддаг, бас маш их түгээмэл байдаг. Бидний дотоод бясалгалд ийм байдал байхгүй, түүнийг гарахыг зөвшөөрөхгүй. Миний саяны ярьсан, энэ хэдэн янзын хэлбэр нь бүгд нэлээд түгээмэл байдаг.

Бас нэг янзын мангас үймүүлэх хэлбэр байдаг, бас хүн болгонд тааралддаг, бидний энэ номын үүдний хүн болгонд тааралддаг, тийм нэг завхай мангас тааралддаг. Энэ зүйл маш их айхтар. Энгийн хүний нийгэмд эхнэр нөхрийн амьдрал байдаг, хүн төрөлхтний нийгмийн хойд үеийг олошруулж болно. Хүн төрөлхтөн ингэж л хөгждөг, хүн төрөлхтний нийгэмд нэг сэтгэл байдаг, иймээс энэ зүйлийг энгийн хүний хувьд яривал олны ёс орчилонгийн зүй юм. Хүнд сэтгэл байгаа учраас, уурлах нь сэтгэл, баярлах нь сэтгэл, хайр нь сэтгэл, занах бас сэтгэл, ямар нэг үйл хийх дуртай байх нь сэтгэл, үйл хийх дургүй бас сэтгэл, хэн нь сайн, мууг харахад, юу хийх дуртай юу хийх дургүй байх нь бүгд сэтгэл, энгийн хүн энэ сэтгэлийн хүчинд амьд байдаг. Тэгвэл нэг бясалгаж байгаа хүн, нэг энгийнээс гарсан хүний хувьд, энэ ёсоор цэгнэж болохгүй болно, энэ зүйлийг нэвтрэх ёстой. Иймээс маш олон сэтгэлээс үүссэн зууралдсан санааг бид даруу харах ёстой, эцэст нь бүүр орхино. Хүсэх, завхайрах эдгээр зүйл бүгд хүний зууралдсан сэтгэлд харъяалагддаг, эдгээр зүйлийг бүгдийг нь орхих ёстой.

Бидний энэ номын үүд, энгийн хүний дунд бясалгах энэ хэсэг чамайг хувраг, хандмаа бол гэж байгаа юм биш, бид залуу хүн бас гэр бүлтэй болно, тэгвэл энэ асуудалд яаж хандах вэ? Би хэлсэн, бидний энэ номын үүд шууд хүний сэтгэл рүү заана, материалын ашгаас чамайг жинхэнэ юм алдуулж байгаа юм биш. Яг эсрэгээр, энгийн хүний энэ материалын ашгийн дунд чиний зан авирыг хатуужуулна, жинхэнэ дээширч байгаа нь чиний зан авир юм. Чи энэ сэтгэлээ орхиж чадвал, чи юуг ч орхиж чадна, материалын ашиг дээр чамайг орхиулвол, чи мэдээж орхиж чадна. Чи сэтгэлээ орхиж чадахгүй байвал, чи юуг ч орхиж чадахгүй, иймээс жинхэнэ бясалгах зорилго нь сэтгэлийг бясалгах юм. Хийдийн дотор бясалгахад тэр чамайг хүчээр эдгээр зүйлийг орхиулдаг, бас л чиний энэ сэтгэлийг орхиулахын тулд юм, тэр чамайг хүчээр албадана, чамайг бүүр мөсөн зогсооно, чамайг тэрийг бодуулахгүй, түүний арга нь ийм л юм. Мөн бид ингэж явахыг шаардахгүй, бидний шаардлага бол материалын ашиг нь дээр, чи түүнийг яаж даруу харах юм, иймээс бидний энэ үүд бясалгалын хамгийн бөх ултай нь юм. Чамайг хувраг, хандмаа болгож байгаа юм биш. Бид энгийн хүний дунд бясалгана, ирээдүйд бидний бясалгал улам өргөн дэлгэрэнэ, хүн болгон бүгд хувраг шиг, нэг нэгээрээ Фалунь Дафаг бясалгаад бүгд ийм болсон гэнэ, ингэж болохгүй. Бид бясалгахдаа та бүгдээс ингэж шаардана: чи бясалгадаг, чиний эхнэр эсвэл нөхөр магадгүй бясалгадаггүй, бясалгал хийснээс болж хоёулаа салах сарних дээрээ тулах нь болохгүй. Өөрөөр яривал бидний энэ зүйлийг даруу хар, чи энгийн хүн шиг тийм чухал харж болохгүй, ялангуяа одоогийн нийгэмд бэлгийн харьцаа чөлөөтэй болж, эдгээр садар самуун зүйл хүнийг үймүүлдэг. Зарим хүн үүнийг маш их чухал гэж үздэг, бид бясалгаж байгаа хүний хувьд, үүнийг даруу харах ёстой.

Дээд давхаргаас харахад, энгийн хүн нийгэмд ёстой шавар зуурч байна, заваанаас сэжиглэхгүй, газар дээр шавар зуурч тоглож байна гэдэг. Бид ингэж ярина, чи энэ зүйлээс болоод гэрийн байдал чинь тайван биш болсон ч болохгүй, иймээс чи одоо энэ хугацаанд, чи түүнийг даруу хар, нэг энгийн зохицолоор эхнэр нөхрийн амьдралын байдалтай байвал болоо, ирээдүйд аль нэг зохих давхаргад хүрэхэд тэр давхаргын байдалтай болно, одоо ийм байгаа юм, бид чамайг ингэж хийж болохыг шаардана. Мэдээж одоогийн нийгмийн тэр байдлаар байж болохгүй, тэгвэл тэр яаж болох юм!

Үүнд бас нэг асуудал байгаа, та бүгд мэднэ, бидний бясалгаж байгаа хүний бие нь энергитэй. Бидний 80-90% нь энэ ангийг дуусгасаны дараа, өвчин нь сайжрах төдийгүй, бас гон гарна, иймээс чиний бие маш хүчтэй энергитэй. Чамд байгаа гон чиний одоогийн зан авиртай зөв харьцаатай биш. Чиний гон одоо түр өндөр байгаа, чамайг гэнэт дээш татсан, одоо чиний зан авирыг дээшлүүлэх гэж байна. Аажмаар чи үүнийг дагана, энэ хэсэг хугацаанд дагах болохыг чинь батална, иймээс бид урьдчлаад энэ зүйлийг хийсэн, өөрөөр яривал чи зохих энергитэй. Яагаад гэвэл ариун номоор бясалгаж гаргасан энерги нь ариун ба энэрэнгүй байдаг, иймээс та бүгд энд суугаад бүгд энэрэнгүй бас нинжин орныг мэдэрдэг. Би бясалгахдаа ингэж бясалгаж давсан, би энэ зүйлтэй. Та бүгд энд суугаад бүгд маш их зохицолыг мэдэрдэг, хүний бодолд гажуу санаа байхгүй, тамхи татая гэсэн ч санагдахгүй. Ирээдүйд чи ч бидний аугаа номын шаардлагын дагуугаар хийхэд, чиний ирээдүйд бясалгаж гаргасан гон бас ийм байна. Чиний гон хүч тасралтгүйгээр дээшлэхийн дагуугаар, чиний биенд байгаа тэр гонын сэтрэх энерги бас маш их хүчтэй болно. Тийм хүчтэй байхгүй ч гэсэн, энгийн хүн, чиний энэ орны хүрээнд, эсвэл чи гэртээ байхад, чи бас хүнийг хязгаарлаж чадна. Чиний гэр бүлийн хүн магадгүй бүгд чамаар хязгаарлуулна. Яагаад вэ? Чи бодох ч хэрэггүй, яагаад гэвэл энэ орон нь цэвэр энэрэнгүй, нинжин байгаа юм, ариун бодлын орон юм, иймээс хүн муу зүйлийг бодох амаргүй, муу зүйлийг хийх амаргүй, ийм нэг нөлөө гардаг.

Тэр өдөр "Буддын гэрэл даяар гийхэд, ёс төгс нь сайн байх" гэж би ярьсан, өөрөөр яривал бидний биеийн сэдэрч гарсан энерги нь бүх буруу байдлыг засч чадна. Тэгвэл энэ орны нөлөөнд, чи эдгээр зүйлийг бодохгүй байхад, санамсаргүйгээр чиний нөхөр\эхнэрийг хязгаарлачихна. Чи бодоогүй, чи ийм бодлыг ч бодохгүй, тэр ч санагдахгүй. Гэхдээ туйлаас биш, одоогийн энэ орчинд, зурагтаа асаагаад үзэхэд, юу л бол юу гарна, хүний хүслийг амархан татдаг. Гэхдээ жирийн байдалд, чи ийм нэг хязгаарлах нөлөө гаргадаг. Ирээдүйд дээд давхаргад бясалгахад, би чамд ярих нь хэрэггүй, чи өөрөө яаж хийхийг мэдчихнэ, тэр үед өөр байдалтай болно, зохицолтой амьдрахад л болоо. Иймээс эдгээр зүйлийг чи ч битгий чухал гэж хараарай, чи хэтэрхий санаа зовбол бас зууралдсан сэтгэлд харъяалагдана. Эхнэр нөхрийн хооронд завхай асуудал байхгүй, гэхдээ хүсэх асуудал байдаг, чи үүнийг даруу хараад, сэтгэлдээ тэнцвэртэй байхад л болоо.

Тэгвэл ямар завхай мангастай тааралдах вэ? хэрэв чиний самтын хүч хүрэхгүй байвал, чиний зүүдэнд гарна, чамайг яг унтаж байхад эсвэл самтат суухад, гэнэт гарна: чи эрэгтэй байвал царайлаг эмэгтэй гарна; чи эмэгтэй байвал чиний дурласан тэр янзын эр гарна, гэхдээ тэр нүцгэн. Чиний сэтгэл хөдлөхөд, чи магадгүй биелүүлээд, бодит болчихно. Та бүгд боддоо, бид бясалгадаг, охь ба цусны хийгээр амийг бясалгадаг, чи үргэлж ингэж ялгаруулж болохгүй. Мөн чиний завхай хүслийн энэ давааг давж чадахгүй бол, тэр яаж болох юм бэ? иймээс энэ асуудлыг би та бүгдэд яръя, хүн болгонд тааралдана, тааралдах нь баталгаатай. Би номыг ярихад, би маш хүчтэй энергэгээр чиний тархи руу цохидог. Чи үүднээс гараад магадгүй миний ярьсан нарийн зүйл нь юу вэ гэдгийг санахгүй, гэхдээ чамд жинхэнэ асуудал тааралдахад, чи миний ярьсан үгийг санана. Чи зөвхөн өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж үзэхэд, чи тэр үед гэнэт саначихна, чи өөрийгөө барьж чадна, тэгвэл энэ давааг чи өнгөрчихнө. Хэрэв анхны давааг өнгөрч чадаагүй байвал, хоёрдохь даваа нь маш их хэцүү. Гэхдээ бас ийм байдаг, анхны удаа өнгөрч чадаагүй, сэрсний дараа маш их гутарна, магадгүй чиний энэ сэтгэл, энэ байдал, мөн чиний бодлын сэтгэгдэл хүчтэй болдог, дахиад ийм асуудал тааралдахад, чи барьж чадна, давж чадна. Хэрэв зарим хүн давж чадаагүй, бас тоохгүй бол, дараа бүүр ч хэцүү болно, ийм л байхыг батална.

Ийм янзын хэлбэрээр мангас саатуулж байдаг, бас багш ямар нэг юмыг хувиргаж чамайг шалгаж байдаг, хоёр янзын хэлбэр байгаа, яагаад гэвэл хүн болгон заавал энэ давааг өнгөрөх болно. Бид энгийн хүнээс бясалгаж эхэлсэн, анхны алхам бол энэ даваа, хүн болгонд тааралдана. Би та бүгдэд нэг жишээ яръя, Ухань хотын ангид ийм нэг сурагч байсан, 30тай залуу. Би дөнгөж энэ хичээлийг ярьсаны дараа, тэр гэртээ хариад самтат суусан, дорхноо самтат орсон. Самтат орсоны дараа, гэнэт энэ талд нь Ум мааны бадны хум, тэр талд нь Лаози гарч ирсэн. Үүнийг тэр тэмдэглэлдээ бичсэн. Гарсаны дараа, түүнийг нэг хараад юу ч дугараагүй, дараа нь байхгүй болсон. Дахиад Гуанень бодиства гарч ирсэн, гартаа нэг ваар барьчихсан, энэ ваарнаас нэг хэсэг цагаан утаа гарч ирсэн. Тэр тэнд самтат суугаад, маш тодорхой харсан, тэр маш их баярласан. Гэнэт хэдэн хөөрхөн охидууд болон хувирсан, хөөрхөн охидууд нь нисэх дагина байсан, ямар хөөрхөн гээч. Түүний өмнө бүжиглэж байсан, бүжиг нь маш их гоё!Тэр бодсон: би энд бясалгал хийж байгаа, Гуанень бодиства намайг шагнаж байна, хэдэн хөөрхөн охидыг надад үзүүлж байна, нисэх дагинаар надад бүжиглүүлж байна. Тэр бодоод яг баярлаж байхад, гэнэт тэдгээр хөөрхөн охидууд нүцгэн болсон, янз бүрийн хөдөлгөөн хийгээд, хүзүүнээс нь тэврээд, бэлхүүснээс нь тэврээд ирсэн. Бидний сурагчийн зан авир нь маш их хурдан дээшилсэн, тэр үед энэ залуу сэргэсэн, тэр анх ингэж бодсон: би энгийн хүн биш, би бол бясалгаж байгаа хүн, та нар надад ингэж хандаж болохгүй, би бол Фалунь Дафаг бясалгадаг хүн. Энэ бодол нь нэг гарахад, гэнэт "сүн" гээд юу ч байхгүй болсон, угаасаа л хий хоосноор гарч ирсэн. Дараа нь Ум мааны бадны хум ба Лаози дахин гарч ирсэн. Лаози хуруугаараа энэ залууруу заагаад, Ум мааны бадны хум руу хараад инээгээд ярьсан: энэ залууд зааж болно. Өөрөөр яривал энэ залуу болно, зааж өгч болно гэсэн үг.

Түүхэнд эсвэл дээд давхаргын орон зайнд, хүнийг бясалгаж болох үгүйг нь харахад, хүний хүсэл, завхай энэ зүйлийг маш гол гэж хардаг, иймээс бид үнэнээр эдгээр зүйлийг даруу харах ёстой. Гэхдээ бид энгийн хүний дунд бясалгаж байгаа, чамайг бүүр үндсээр нь зогсоож байгаа юм биш, наад зах нь одоогийн энэ хугацаанд, чи үүнийг даруу хар, дахин хуучин шиг байж болохгүй. Нэг бясалгаж байгаа хүний хувьд, ийм л байх ёстой. Аливаа бясалгал хийхэд гарсан энэ үймүүлэл, тэр үймүүлэлийг, чи өөрөө учирыг нь ол, чамд бас л ямар нэг орхигдоогүй зүйл байна.

Өөрийнхөө сэтгэл санаагаар мангасыг үүсгэх нь

Өөрийнхөө сэтгэл санаагаар мангасыг үүсгэх гэж юу вэ? Хүний бие нь давхарга болгоны орон зайнд бүгдэд нь нэг бие бодийн оронтой байдаг, нэг онцгой оронд, сансар ертөнцийн бүх зүйл нь бүгд дүрс шиг чиний энэ оронд тусгагддаг, дүрс боловч, бие бодь юм. Чиний орон зайны бүх зүйл, бүгд чиний тархины бодлоор захирагддаг, өөрөөр яривал, чи тэнгэрийн нүдээрээ харахад, юу ч бодохгүй амгалангаар харахад үнэн юм, гагцхүү жоохон бодоход л, харсан нь хуурамч, энэ бол өөрийн сэтгэл санаагаар мангасыг үүсгэсэн юм, мөн сэтгэл санааг дагаад хувирна гэдэг. Учир нь зарим бясалгаж байгаа хүн өөрөө өөрийгөө нэг бясалгадаг хүн гэж үзэж чаддаггүй, өөрөө өөрийгөө барьж чаддаггүй, тэр гон чадварыг хүсдэг, ийм жижиг чадвар, жижиг арга увидсанд зууралддаг, тэр ч байтугай өөр орон зайгаас сонссон зарим зүйлэнд зууралддаг, зууралдсанаар эдгээр зүйлийг хүсдэг, энэ төрлийн хүмүүст өөрийнх нь сэтгэл санаагаар мангас үүсэхэд их амархан байдаг, маш амархан унадаг. Хэр өндөрт бясалгасан ч, энэ асуудал гарахад шууд ёроол руу унана, ёроол хүртлээ үгүйрнэ. Энэ бол нэг маш ноцтой асуудал юм. Өөр талтай адилгүй, зан авирын шалгалтанд энэ удаа давж чадаагүй бол, нэг ойччихвол мөлхөөд босч ирээд, үргэлжлүүлээд бясалгаж болно. Гэхдээ өөрийн сэтгэл санаагаар мангасыг үүсгэх энэ асуудал гарчихвал болохгүй, түүний энэ нас нь сүйтэх болно. Ялангуяа бясалгаж байгаа нэг зохих давхаргад тэнгэрийн нүд нь нээгдсэн хүнд, амархан энэ асуудал гардаг. Бас зарим хүн өөрийнхөө бодолдоо үргэлж гаднаас ирсэн мэдээллээр үймүүлэгддэг, гаднаас ирсэн мэдээлэл нь түүнд юу ярьсан ч, тэр үнэмшчихдэг, бас ийм асуудал гардаг. Иймээс бидний зарим хүний тэнгэрийн нүд нь нээгдсэний дараа тал талын мэдээлэлд үймүүлэгддэг.

Бид нэг жишээ яръя. Доод давхаргад бясалгахад сэтгэл хөдлөхгүй байх нь маш их хэцүү. Багш ямар янзтай байгааг нь чи магадгүй тодорхой харахгүй. Гэнэт нэг өдөр, чи маш өндөр маш том нэг бурхан ирсэнийг харсан. Энэ том бурхан чамайг хэдэн үгээр магтсан, дараа нь чамд жоохон зүйл заасан, чи хүлээж авсан, тэгвэл чиний гон замбаараагүй болно. Чиний сэтгэл нэг баярлахад, түүнийг багшаа болгочихно, түүнийг дагаад сурна, гэхдээ тэр ч жинхэнэ үр дүнд хүрсэн биш, нөгөө орон зайд тэр том жижигээр хувирч чаддаг л юм. Энэ нь чиний дэргэд илрэхэд, чи энэ том бурхныг харсан, маш их догдолсон!Баярлах сэтгэл нэг үүсэхэд, чи түүнийг дагаад сурахгүй гэж үү? Бясалгадаг хүн өөрийгөө барьж чадахгүй бол аврахад маш их хэцүү, маш амархан өөрийгөө сүйтгэчихдэг. Тэнгэрийн хүн бүгд бурхан, гэхдээ тэр бас жинхэнэ үр дүнд хүрээгүй, мөн адил зургаан замын тойрог руу орно. Чи хамаагүй багшаа болговол, чи түүнийг дагаад явбал, тэр чамайг хаана хүртэл дагуулах юм? Тэр жинхэнэ үр дүнд хүрч чадаагүй байхад, чи ямар ч үр дүнгүй бясалгасан биш гэж үү? Эцэст нь чиний гон аль хэдийн замбараагүй болно. Хүний сэтгэл хөдлөхгүй байх нь маш их хэцүү. Би та бүгдэд яръя, энэ асуудал маш их нарийн хянамгай, ирээдүйд бидний маш олон хүнд энэ асуудал гарна. Номыг би чамд ярьсан, чи барьж чадах юм уу үгүй нь өөрөөр чинь түшигдэнэ, миний ярьсан нь нэг янзын байдал юм. Өөр ямар нэг үүдний гэгээрэгчийг харсан ч сэтгэл нь хөдлөхгүй, нэг үүдэнд л бясалгана. Ямар ч Будда, ямар ч Бумба, ямар ч бурхан, ямар ч мангас байсан ч, бүгд миний сэтгэлийг хөдлөгөхийг битгий бод, ингэвэл амжилтанд хүрнэ.

Өөрийнхөө сэтгэл санаагаар мангас үүсгэх бас өөр байдал байдаг: Нас барчихсан гэр бүлийн хүн үймүүлдэг, уйлаад л, чамайг энэ зүйлийг хий, тэр зүйлийг хий, ямар зүйл ч гардаг. Чиний сэтгэл хөдлөхгүй гэж үү? Чи өөрийнхөө энэ хүүхдэд дэндүү хайртай, чи өөрийнхөө эцэг эхтээ хайртай. Чиний эцэг эх чинь аль хэдийн нас барчихсан, тэр чамд юу хийхийг чинь ярьсан...... бүгд хийж болохгүй зүйлүүд юм, чи хийчихвэл буруутна, бясалгаж байгаа хүн ийм л хэцүү. Хүмүүс Буддын шашинг замбараагүй болсон гэж ярьдаг, Күнзийн шашны зүйлүүд Буддын шашинд орсон, бүр эцэг эхийг ачлах, хайр сэтгэл бүгд орсон, Буддын шашинд ийм агуулагдахуун байхгүй. Юу гэсэн утгатай вэ? Яагаад гэвэл нэг хүний жинхэнэ амь нь бол сүнс, чиний сүнсийг төрүүлсэн эх бол чиний жинхэнэ эх юм. Чи зургаан замын тойрогт, чиний эх хүн төрөлхтнийх ч байсан, хүн төрөлхтнийх ч биш байсан, тоологдошгүй. Төрөл төрөлд чиний хүүхэд хэр их байгаа нь бас тоологдошгүй. Аль нь чиний эх, аль нь чиний хүүхэд, хоёр нүдээ аниад хэн нь ч хэнийгээ танихгүй, чиний тавьсан нүгэл нь хэвээрээ л төлөгдөх ёстой. Хүн төөрөлтийн дунд, энэ зүйлийг л орхиж чаддаггүй. Зарим хүн хүүхдээ тавьж чадахгүй, ямар сайн байсан гэж ярина, тэр нас барсан; түүний эх нь ямар сайн байсан, бас нас барсан, тэр үхэхэд нь шаналан гашуудсан, ёстой үлдсэн насандаа түүнийг дагаад явах бодолтой. Чи бодооч, энэ нь чамайг билүүдэж байгаа юм биш үү? Ийм хэлбэрээр чамайг сайхан амьдруулахгүй. Энгийн хүн магадгүй ойлгохгүй, чи энэ зүйлэнд зууралдвал, чи үндсэндээ бясалгаж чадахгүй, иймээс Буддын шашинд ийм агуулагдахуун байхгүй. Чи бясалгах бодолтой байвал, хүний сэтгэлээ тавих ёстой. Мэдээж, бид энгийн хүний нийгэмд бясалгаж байгаа, эх эцгийг ачлана, хүүхдийг хүмүүжүүлнэ бүгдийг нь хийх ёстой, гэр бүлийнхээ хүнд сайн байх төдийгүй, янз бүрийн орчинд бүх хүнд сайн байх ёстой. Хэнд ч адилхан, эцэг эх, хүүхдэд бүгдэд нь сайн бай, юм болгон дээр хүнийг боддог байх ёстой, энэ сэтгэл нь хувиа хичээсэн сэтгэл биш болно, бүгд энэрэнгүй сэтгэл, энэрэнгүй юм. Сэтгэл бол энгийн хүний дундын зүйл юм, энгийн хүн энэ сэтгэлийн тулд л амьдардаг.

Маш олон хүн өөрийгөө барьж чаддаггүй, бясалгалын бэрхшээлийг бий болгодог. Зарим нь Будда түүнтэй юу ярьсаныг ярьдаг. Ямар нэг гай өнөөдөр чамд тааралдана, ямар нэг хэрэг гарна, чамайг яаж түүнээс зайлахыг ярина. Эсвэл хэн нэгэн чамд, өнөөдөр нэгдүгээр шагналын сугалааны номерыг хэлээд, чамайг очиж сугал гэнэ. Амины аюултай зүйлээс чамайг яаж зайлуулж байгаагаас гадна, бусад аливаа энгийн хүний нийгэмд чамайг ашиг олуулж байгаа нь бүгд мангас. Чи энгийн хүний дунд сайн ашиг олсон, энэ зовлонг даваагүй, чи дээшлээгүй. Чи энгийн хүний дунд эвтэйхэн сайхан амьдарч байвал, чи яаж бясалгах юм? Чиний нүгэл яаж хувирах юм? Чиний зан авирыг дээшлүүлэх ба чиний нүглийг хувиргах байдал хаана нь байх юм? Та бүгд эрх биш үүнийг санаж яваарай. Тэр мангас чамайг бас магтана, чамайг яасан ч өндөр юм, ямар ч өндөр Будда юм, ямар ч өндөр Бумба юм, чамайг маш их мундаг гэж үзнэ, энэ бүгд хуурмаг. Жинхэнэ дээд давхарга руу бясалгадаг хүн, чи бүх сэтгэлээ бүгдийг нь тавих ёстой, эдгээр асуудал тааралдахад, та бүгд заавал сэрэмжтэй байгаарай! Бид бясалгахад тэнгэрийн нүд нээгддэг. Тэнгэрийн нүд нээгдвэл, тэнгэрийн нүд нээгдсэнээс болж хэцүү бясалгадаг тал байдаг, тэнгэрийн нүд нээгдэхгүй бол тэнгэрийн нүд нээгдээгүйгээс болж бас хэцүү бясалгадаг тал байдаг, ер нь бясалгахад амаргүй. Тэнгэрийн нүд нээгдсэний дараа, янз бүрийн мэдээлэл чамайг үймүүлэхэд, чи үнэндээ өөрийгөө барихад маш хэцүү. Өөр орон зайд, хаана ч гэсэн бүгд нүд гялалзам гоё, маш их гоёмсог, маш их сайн, ямар ч зүйл магадгүй сэтгэлийг чинь хөдөлгөж чадна. Сэтгэл нэг хөдлөхөд чи магадгүй үймүүлэгдэнэ, чиний тэр гон замбараагүй болно, ер нь ийм байдаг. Иймээс өөрөө сэтгэл санаагаар мангасыг үүсгэдэг хүн, өөрийгөө барьж чадахгүй байхад, бас ийм нэг байдал гардаг. Жишээ нь, энэ хүнд нэг л буруу бодол үүсчихвэл, маш их аюултай. Нэг өдөр, түүнд тэнгэрийн нүд нээгдэнэ, тэр маш тодорхой харж чадна. Тэр бодсон: энэ бясалгаж байгаа газарт, миний л тэнгэрийн нүд сайн нээгдсэн, би магадгүй жирийн хүн биш байх аа? Би Ли багшийн Фалунь Дафаг сурч чадсан, би ийм сайн сурч чадсан, би өөр хүнээс дээр, би магадгүй бас жирийн хүн биш байх. Энэ бодол нь аль хэдийн буруутчихсан юм. Тэр бодно: магадгүй би бас нэг Будда байх, би өөрийгөө хараадхая. Тэр өөрийгөө харсан чинь үнэндээ нэг Будда байна. Яагаад вэ? яагаад гэвэл тэр өөрийнх нь биеийн эргэн тойрны орон зайн хүрээндэхь бүх бие бодь, бүгд түүний бодлыг дагаад хувирдаг, үүнийг сэтгэл дагаад хувирах гэдэг.

Сансар ертөнцөөс зохицолдож ирсэн зүйл, бүгд түүний бодлыг дагаад хувирдаг. Учир нь түүний орон зайн хүрээндэхь нь бүгд түүнд хамаарагддаг, дүрс бас бие бодь юм, бас адилхан. Тэр ингэж бодно: би Будда байх аа, би магадгүй Буддын хувцсыг өмсчихсөн байх. Тэгвэл тэр өөрийнх нь өмссөн хувцас нь яг Буддын хувцас гэж харагдсан. Пөөх, би үнэхээр Будда байна, тэр маш их баярласан. Би магадгүй жижигхэн Будда биш байх аа, нэг харахад, өөрөө бас нэг том Будда байна. Магадгүй би Ли Хонжигээс өндөр байх!Хараадхая, пөөх, би үнэхээр Ли Хонжигээс өндөр юм байна. Бас зарим хүн чихээрээ сонсдог, мангас түүнийг үймүүлнэ, ингэнэ: чи Ли Хонжигээс өндөр, чи Ли Хонжигээс хэр хэр өндөр юм. Тэр бас үнэмшсэн. Чи бодоогүй чи үүнээс хойш яаж бясалгах юм, чи бясалгаж үзсэн үү, хэн чамд бясалгахыг заасан? Жинхэнэ Будда бууж ирж ямар нэг зүйлийг хийхэд бүгд шинээр бясалгана, хуучны гон бүгдийг нь өгөхгүй, зөвхөн одоо бясалгахад хурдан юм. Ингэхэд, энэ хүнд хэзээ нэг өдөр энэ асуудал гарсаны дараа, тэр өөрийгөө татан авахад маш их хэцүү, энэ сэтгэл дорхноо гарчихдаг. Гарсаны дараа, тэр юу ч ярьж зүрхлэнэ: Би бол Будда, та нар өөр хүнээс сурах хэрэггүй, би бол Будда, би та нарт яаж яаж хийхийг чинь зааж өгөе. Тэр ингэнэ.

Бидний Чанчуньд ийм хүн бас байгаа биз дээ? Анхандаа маш зүгээр хүн, дараа нь нэлээд байж байгаад ийм болсон. Тэр Будда болсон, эцэст нь тэр хэнээс ч өндөр болсон, энэ бол хүн өөрийгөө барьж чадахгүй, зууралдсан сэтгэл гарсанаас үүссэн. Яагаад ийм байдал гардаг вэ? Буддын шашинд ингэж ярьдаг: Чи ямар зүйл харсан ч, чи битгий түүнийг тоо, бүгд мангасын үзэгдэл, чи зөвхөн өөрөө самтат ороод дээшээ бясалга. Тэр яагаад чамайг үзүүлэхгүй вэ? Яагаад чамайг тэр зүйлд зууралдуулахгүй гэж байгаа вэ? Тэр энэ асуудал гарахаас айж байгаа. Буддын шашинд бясалгахад ямар ч бэхжүүлэх бясалгах арга байхгүй, номонд бас чамайг яаж энэ зүйлээс салахыг заагаагүй. Шагжамүни тэр үед энэ номыг заагаагүй, өөрийн сэтгэл санаагаар мангас үүсгэх, сэтгэлийг дагаад хувирах асуудлыг зайлуулахын тулд, тэр бүх бясалгалын дунд харсан бүх байдлыг мангасын хий үзэгдэл гэж ярьсан. Иймээс зууралдсан сэтгэл гарчихвал, ийм мангасын хий үзэгдэл үүсдэг, түүнээс салахад хэцүү. Тэгвэл магадгүй энэ хүн дуусна, мангасын аманд орно. Яагаад гэвэл тэр өөрийгөө Будда гэж ярьсан, тэр аль хэдийн мангасын аманд орсон юм, эцэст нь магадгүй сүнсийг эсвэл ямар нэг өөр зүйлийг даллаж ирүүлнэ, тэр бүр мөсөн дуусна. Түүний сэтгэл бас муудсанаас, бүр мөсөн доош унадаг, ийм хүн нэлээд их байдаг. Энэ ангид одоо өөрийгөө маш зүгээр гэж боддог хүн байгаа, юм ярих хандлага нь жирийн биш. Өөрийгөө чухам ямар учиртайг нь мэдэхгүй, Буддын шашинд бас энэ зүйлийг маш их цээрэлдэг. Миний сая ярьсан нь бас нэг байдал юм, өөрийн сэтгэл санаагаар мангас үүсгэх гэдэг, бас сэтгэлийг дагаад хувирах гэдэг. Бээжинд ийм сурагч байгаа, зарим газарт бас гарсан, мөн бясалгаж байгаа хүнийг маш их үймүүлж байна.

Зарим хүн надаас ингэж асуусан: багшаа, та яагаад үүнийг арилгахгүй байгаа юм бэ? Та бүгд боддоо, хэрэв бид бясалгалын энэ замын бүх саадыг бүгдийг нь чамаас арилгаж өгвөл, чи яаж бясалгах юм? Тэгээд мангас саатуулах байдалд чамайг бясалгаж чадах үгүйг чинь, жинхэнэ бумбыг ухамсарлаж чадах үгүйг чинь, үймүүлүүлэх юм уу үгүйг чинь, энэ номын үүдэнд баттай юм уу үгүйг чинь илрүүлнэ. Далайн давалгаа элсийг тунгааж байгаа мэт, бясалгал бол ийм л учиртай юм, үлдсэн нь жинхэнэ алт юм. Чамд ийм үймүүлэх хэлбэр байхгүй бол, би хэлбэл хүн бясалгахад маш амархан болно, миний харсанаар чи маш амархан бясалгаж байна. Тэдгээр дээд давхаргын аугаа гэгээрэгч нар хараад сэтгэл нь бүр ч тэнцвэргүй байна: чи юу хийгээд байнаа? Чиний энэ чинь хүнийг аварч байгаа гэж үү? Энэ зам дээр ямарч саад байхгүй болсон, шууд эцэст нь хүртэл бясалгаж байна, энэ бясалгал гэж үү? Улам бясалгахад улам эвтэйхэн байна, ямар ч үймүүлэх зүйл байхгүй, тэр болох юм уу? Яг энэ асуудал дээр, би бас энэ асуудлыг бодож байна. Анхандаа, би маш олон ийм мангасыг нэг тийш болгосон. Дандаа л ингэж байвал, би бодоход бас зөв биш. Тэд бас надтай ингэж ярьсан: "чи тэднийг маш их амархан бясалгуулж байна. Хүн зөвхөн өөрийнхөө тэр жоохон гай зовлон, хүн хүний хоорондохь тэр жоохон зүйлүүд, бас маш олон сэтгэлийг орхиогүй байна!Самууруулах дунд чиний аугаа номыг таньж чадах үгүй нь бас нэг асуудал!" ийм нэг асуудал байна, иймээс үймүүлэлт бий, шалгалт бий. Саяны ярьсан нь мангасын нэг янзын хэлбэр юм. Хүнийг жинхэнэ аврахад маш их хэцүү, харин хүнийг эвдлэхэд маш их амархан. Чиний өөрийн сэтгэл зөв биш байвал, дорхноо дуусна.

Эзэн бодол хүчтэй байх

Хүн төрөл төрөлдөө хийсэн зарим муу зүйлийн улмаас, хүнд гай зовлонг бий болдог, бясалгах хүнд нүглийн саадыг бий болгодог, иймээс төрөх хөгшрөх өвчлөх үхэх оршдог. Энэ бол жирийн нүгэл. Бас нэг янзын маш хүчтэй нүгэл байдаг, бясалгах хүнд маш их нөлөөтэй, үүнийг бодлын нүгэл гэдэг. Хүн амьд байвал л боддог. Хүн энгийн хүний дунд төөрсөний улмаас, үргэлж бодолд нэг янзын нэр, ашиг, завхайрах, уурлах гэх мэтчилэн эдгээрээс гарсан бодол, аажимдаа, маш хүчтэй бодлын нүгэл бий болдог. Яагаад гэвэл өөр орон зайд бүх зүйл амьтай байдаг, нүгэл бас адилхан. Хүн ариун номоор бясалгахад, нүглийг арилгах болно. Нүглийг арилгах нь нүглийг устгах, хувиргах юм. Мэдээж нүгэл үгүй гэнэ, тэгээд хүн зовлонтой, саадтай байна. Гэвч, бодлын нүгэл шууд хүний тархийг үймүүлдэг, иймээс бодлын дунд багшийг загинана, аугаа номыг загинана, зарим гажуу бодол ба хүн загинах үг санагдаж гардаг. Ингэхэд, зарим бясалгадаг хүн ямар учиртайгаа мэдэхгүй, өөрөө ингэж бодсон гэж боддог. Бас зарим хүн сүнс шингэсэн гэж боддог, гэхдээ энэ нь сүнс шингэсэн биш, харин энэ нь бодлын нүгэл хүний тархинд туссанаас болдог юм. Зарим хүний эзэн бодол хүчтэй биш, тэгээд бодлын нүглийг дагаад муу зүйлийг хийдэг, энэ хүн дуусна, доош уначихна. Гэхдээ ихэнх хүн маш хүчтэй хийсвэр бодлоор(эзэн бодол хүчтэй)түүнийг зайлуулдаг, түүнийг эсэргүйцдэг. Ингэвэл, энэ хүнийг аврах боломжтой гэдэг, сайн мууг нь ялгадаг, өөрөөр яривал ухамсар нь сайн, миний номын бие тусалж ихэнх эдгээр бодлын нүглийг арилгаж өгнө. Ийм байдал нэлээд их байдаг. Хэрвээ гарсан бол, өөрөө энэ муу бодлыг ялж чадах үгүйг нь үзнэ. Баттай хүн, нүглээ арилгаж чадна.

Сэтгэл заавал зөв байх ёстой

Сэтгэл зөв биш байх гэж юу вэ? Тэр үргэлж өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж үзэж чаддаггүй. Бясалгаж байгаа хүнд бясалгалын явцад гай зовлон тааралдана, энэ гай зовлон ирэхэд магадгүй хүн хүний хоорондын мөргөлдөөнд илэрдэг, бие биеэ чадах гэх мэт зүйл гарна, шууд чиний зан авирын зүйлд нөлөөлдөг, энэ тал нэлээд их байдаг. Бас өөр юу тааралдах вэ? Бидний бие гэнэт таагүй гэж мэдрэгддэг, яагаад гэвэл нүглийг буцааж байгаа, энэ нь тал талд илэрдэг. Нэг зохих үед бас чамд үнэн юм шиг, хуурамч юм шиг болгодог, чамд энэ гон орших юм уу үгүй юм уу, бясалгаж чадах юм уу үгүй юү, үндсэндээ дээш бясалгаж чадах юм уу үгүй юм уу, Будда байх юм уу үгүй юү, үнэн юм уу худлаа юм уу гэж санагдуулна. Ирээдүйд чамд ийм байдлыг гаргуулна, чамд ийм нэг буруу мэдрэхүйг бий болгоно, чамайг тэр байхгүй юм шиг мэдрүүлнэ, бүгд хуурамч, зөвхөн л чамайг баттай юм уу үгүйг чинь үзэж байгаа юм. Чи заавал гуйвашгүй баттай байна гэвэл, ийм сэтгэлтэй, тэр үед чи жинхэнэ гуйвашгүй баттай байвал, чи жамаараа сайн хийж чадна, яагаад гэвэл чиний зан авир чинь аль хэдийн дээширсэн. Гэхдээ одоо чи тийм тогтвортой биш, хэрэв чамд одоо ийм гай зовлон гарвал, чи үндсэндээ ухамсарлаж чадахгүй, үндсэндээ бясалгаж чадахгүй. Магадгүй тал талд гай зовлон гарна.

Бясалгалын явцад, хүн ингэж л дээш бясалгана. Иймээс бидний зарим хүмүүсийн бие нь хаана нь таагүй байвал, тэр өөрийгөө өвчин туссан гэж боддог. Тэр үргэлж өөрийгөө бясалгаж байгаа хүн гэж үзэж чаддаггүй, энэ зүйл тааралдахад, тэр үүнийг өвчин гэж боддог, яагаад тийм их төвөгтэй зүйл гардаг вэ? Чамд хэлье, аль хэдийн чамд зөндөөг арилгаад өгчихсөн, чиний тэр төвөгтэй зүйл аягүй бага болсон. Чамд арилгаж өгөхгүй бол, чи энэ төвөгтэй зүйлтэй тааралдвал магадгүй амь чинь үгүй болно, бас магадгүй хэвтээд босч ирж чадахгүй болно. Иймээс чамд жоохон төвөгтэй зүйл тааралдсан, чи таагүй болчихлоо гэж үү, хаана тийм таатай зүйл байдаг юм? Нэг жишээ яръя, миний Чанчуны ангид, нэг хүний суурь нь маш их сайн, ёстой нэг сайхан материал, би бас энэ хүнд хорхойссон. Түүний зовлонг жоохон нэмсэн, түүгээр нүглийг нь хурдхан шиг төлүүлээд, түүнд хурдан гон нээлгүүлэх гэж байсан, би ингэж хийхээр бэлдсэн байсан. Нэг өдөр, гэнэт түүнд тархины цусан судал нь бүлэгнэсэн юм шиг байдал гарсан, ойчиод унасан, хөдөлж чадахгүй, гар хөл нь бараг мэдрэмжгүй болоод, эмнэлэгт хүргэж өгөөд түргэн аварсан. Дараа нь тэр сайжраад явж чаддаг болсон. Та бүгд боддоо, тархины цусан судал бүлэгнэхэд тийм хурдан сайжраад, гар хөл нь бүгд хөдөлж чадах юм уу? Эргээд тэр Фалунь Дафаг сурсанаас, түүнд буруу зүйл гарсан гэж ярьсан. Түүний тархины цусан судал бүлэгнэхэд ийм хурдан сайжрах юм уу? гэж тэр бодоогүй. Өнөөдөр тэр Фалунь Дафаг сураагүй бол, нэг унаад, магадгүй үхнэ, эсвэл үүрд саа өчинтэй болно, үнэндээ тархины цусан судал нь бүлэгнэнэ.

Ингэж ярихаар хүнийг аврах ийм л хэцүү, түүнд тийм их зүйл хийхэд, тэр бас ухамсарлахгүй, эргээд ингэж ярьж байдаг. Зарим хуучин сурагчид ингэж ярьдаг: багшаа, яагаад миний хаана ч гэсэн таагүй байгаа юм болоо? Эмнэлэгт очоод тариулсан ч болохгүй, эм уусан ч болдоггүй. Түүний санаа нь зовохгүй надтай ингэж ярьж байгаа юм даа!Мэдээж нөлөөлөхгүй, тэр өвчин биш, нөлөө байх юм уу? Чи очоод үзүүл, өвчин байхгүй, гэхдээ чи лав л таагүй. Бидний нэг сурагч эмнэлэгт очиж тариулахад хэд хэдэн зүүг тахийлгасан, эцэст нь тариа нь гадагш гарсан, хатгаад оруулж чадаагүй. Тэр ойлгосон: өө, би бясалгаж байгаа хүн шүү дээ, би тариулахгүй. Тэр дөнгөж тариа тариулуулахгүйгээ санасан, иймээс бид гай зовлон тааралдахад, эрх биш энэ асуудлыг анхаараарай. Зарим хүн намайг яасан ч түүнийг эмнэлэгт очиж үзүүлэхгүй байна гэж боддог, тэгээд бодно: чи намайг эмнэлэгт очиулж үзүүлүүлэхгүй, би чигон багш олоод үзүүлнэ. Тэр мөн үүнийг өвчин гэж бодож байгаа, тэр чигон багш олж үзүүлнэ. Хаанаас жинхэнэ чигон багш олж чадах юм? Хэрэв хуурамч байвал, дорхноо чамайг сүйтгэчихнэ.

Бид хэлье, наад чигон багшийг үнэн худлааг нь чи яаж тодорхой ялгаж чадах юм? Маш олон чигон багш нар бүгд өөрөө өөрийгөө нэрлэсэн. Би бол хэмжин тогтоогдсон, миний гарт эрдэм шинжилгээний байгууллага намайг хэмжин тогтоосон материалууд байгаа. Маш олон чигон багш нар хуурамч байдаг, өөрөө өөртөө нэр өгч, мэхлэн хуурдаг нь элбэг байдаг. Энэ хуурамч чигон багш бас өвчнийг харж чадна. Яагаад өвчнийг харж чаддаг вэ? Түүнд сүнс шингэсэн, сүнс шингээгүй байвал тэр хүнийг залилаж чадахгүй!тэр шингэсэн сүнс нь бас гон гаргаж чаддаг, бас өвчнийг эдгээж чаддаг, тэр бас нэг янзын энергийн оршил юм, энгийн хүнийг маш их амархан барьдаг. Гэхдээ би хэлсэн, нөгөө шингэсэн сүнс нь өвчнийг эдгээвэл, чиний биед ямар зүйл бий болох вэ? Маш их бичил байдалд бүгд тэр шингэсэн сүнсний дүрс, чиний биен дээр гарахад, чи хэлдээ яах уу? "Бурхныг урихад амархан, бурхныг хүргэж өгөхөд хэцүү". Энгийн хүний тухай бид ярихгүй, тэр зөвхөн л энгийн хүнээрээ байх хүсэлтэй, тэр зөвхөн л түр эвтэйхэн байх хүсэлтэй.

Гэхдээ чи чинь бясалгаж байгаа хүн, чи биеэ тасралтгүйгээр ариутгахыг хүсч байгаа биз дээ? Эдгээр зүйлийг чиний биен дээр гаргачихвал, хэзээ чи түүнийг биенээсээ зайлуулж чадах юм? Мөн тэр бас нэг зохих энергитэй. Зарим хүн ингэж боддог, тэгвэл Фалунь яагаад түүнийг оруулсан бэ? Багшийн номын бие биднийг хамгаалж байгаа биш гэж үү? Бидний энэ сансар ертөнцөд нэг ёс байдаг: чи өөрөө хүсвэл хэн ч чамайг хориглохгүй, чи өөрөө авах бодолтой байвал, хэн ч хориглохгүй. Миний номын бие чамайг хориглоно, чамайг сэрээнэ, гэхдээ чамайг үргэлж ийм байхыг хараад, чамайг хориглохгүй болно, хаана хүнийг хүчээр бясалгуулдаг ёс байдаг юм? Чамайг хүчээр бясалгуулж, чамайг шахаж бясалгуулж болохгүй. Чи өөрийгөө жинхэнэ дээшлэлтээр түших болно, чи дээшлэх бодолгүй бол хэнд ч ямар ч арга байхгүй. Ёсыг чамд ярьсан, номыг бас чамд ярьсан, чи өөрөө бас дээшлэх бодолгүй, тэгвэл чи хэнийг үзэн ядах юм? Чи өөрөө авах бодолтой, Фалунь бас хамаарахгүй, миний номын бие бас хамаарахгүй, ингэж батална. Зарим хүн бас өөр чигон багш дээр очоод илтгэл сонсдог, гэртээ хариад маш их таагүй болдог, тэр мэдээж. Тэгвэл номын бие яагаад чамайг хамгаалаагүй вэ? Чи юу хийхээр очсон юм, чи очоод сонссон, чи хүссэн биш гэж үү? Чи чихэндээ шингээгээгүй байвал, тэр орж чадах юм уу? Зарим хүн өөрийнхөө Фалуний хэлбэрийг мурий болгосон. Би чамд хэлье, тэр Фалунь чиний аминаас илүү үнэтэй, тэр чинь нэг дээд зэргийн амь, хамаагүй түүнийг эвдэж болохгүй. Одоо хуурамч чигон багш маш их, зарим нь маш их нэр хүндтэй. Би Хятадын Чигон Эрдэм Шинжилгээний Нийгмийн удирдагчтай ингэж ярьсан, дээр үеийн бага хатан Дажи нь хаан төрд гай барцад гаргасан, тэр үнэг ямар айхтар байсан ч, одоогийн тэдгээр хуурамч чигонуудыг гүйцэхгүй, ёстой бүх орон даяар гай барцад гаргаж байна, ямар их хүнд гай тулгарсан гээч! Чи гаднаас нь харахад зүгээр юм шиг, хэр их хүний биен дээр ийм зүйл байгаа гээч? Тэдгээр хуурамч чигон багш нар гон гаргахдаа, чамд зүүлгэчихнэ, ёстой маш их газар авч байна, иймээс энгийн хүн гаднаас нь танихад маш их хэцүү.

Зарим хүн магадгүй санаж байгаа байх: өнөөдөр чигоны илтгэх хуралд орчихлоо, Ли Хонжигийн энэ лекцийг сонсчихоод, харин чигон ийм аугаа өргөн баялаг, үлэмж гүнзгий байдаг юм байна!Дараа дахиад өөр чигон илтгэл байвал би бас очиж сонсоно. Би чамд яасан ч битгий оч гэж хэлье, муу зүйл сонсчихвол чихэнд хоногшичихно. Нэг хүнийг аврахад маш их хэцүү, чиний бодол санааг өөрчлөхөд маш их хэцүү, чиний биеийг янзлахад бас маш их хэцүү. Хуурамч чигон багш маш их олон, жинхэнэ зөв уламжлуулсан чигон багш байсан ч, тэр чигон багш үнэндээ цэвэрхэн гэж үү? Зарим амьтан маш их айхтар, тэдгээр зүйл түүний биен дээр гарч чадахгүй, гэхдээ тэр тэдгээр зүйлийг зайлуулж чадахгүй. Түүнд өргөн хэмжээгээр эдгээр зүйлд халдах чадвар байхгүй, ялангуяа түүний сурагч, тэр гон гаргахад, ямар зүйл ч холигдсон байдаг. Тэр өөрөө тун тэгш байдаг, гэхдээ түүний сурагч тэгш биш, янз бүрийн шингэсэн сүнстэй, юу ч байдаг.

Чи жинхэнэ Фалунь Дафаг бясалгах гэж байгаа бол, битгий тэдгээрийг очиж сонс. Мэдээж чи Фалунь Дафаг бясалгахгүй бол, ямар ч зүйлийг хичээллэх бодолтой байвал, тэгвэл чи оч. Би ч чамайг хориглохгүй, чи бас Фалунь Дафагийн шавь биш, асуудал гарвал чи битгий Фалунь Дафаг хийснээс болсон гэж яриарай. Чи зан авирын шалгуурын дагуугаар хийвэл, Аугаа номын дагуугаар бясалгавал, тэр бол жинхэнэ Фалунь Дафагийн хүн. Зарим хүн ингэж асуусан: өөр чигон хичээллэдэг хүнтэй харилцаж болох уу? Би чамд хэлье, тэр бол зөвхөн л чигон хичээллэдэг, чи бол аугаа номыг бясалгадаг, энэ ангийг дуусгачихаад, зөрсөн давхарга нь хэр өндөр гэдгийг мэдэхгүй, энэ Фалунь бол олон үеийн хүн бясалгаад бүтээгдсэн зүйл, маш их сүр хүчтэй. Мэдээж чи түүнтэй харилцвал, түүний ямар зүйлийг ч хүлээж авахгүй, авахгүй байхад, зөвхөн жирийн найз байвал, тэгвэл том асуудал биш. Гэхдээ тэр хүний биен дээр үнэндээ ямар нэг зүйл байвал маш муу, түүнтэй харилцахгүй байвал сайн. Эхнэр нөхөр хоёрын нэг нь өөр бясалгал хичээллэж байвал, миний бодлоор том асуудал биш. Гэхдээ нэг зүйл байгаа, учир нь чи ариун номыг бясалгаж байгаа, нэг хүн бясалгахад, өөр хүнд ч ашигтай байдаг. Тэр буруу номыг хичээллэж байгаа, магадгүй биен дээр нь буруу номын зүйл байгаа, чиний аюулгүй байдлын тулд, бас түүнд арилгаж өгнө. Өөр орон зайд ямар зүйл байсан ч чамд арилгаж өгнө, чиний гэр бүлийн орчинг бас арилгаж өгнө. Орчинг нь арилгахгүй бол, янз бүрийн зүйл чамайг үймүүлнэ, чи яаж бясалгах юм?

Гэхдээ нэг янзын байдал нь миний номын бие арилгаж өгөхгүй. Миний нэг сурагч, нэг өдөр миний номын бие ирсэнийг харсан, тэр маш их баярласан: багшийн номын бие ирчихлээ, багшийг гэртээ оруулах гэж байсан. Миний номын бие ингэсэн: чиний энэ гэр маш их замбараагүй байна, маш их зүйл байна. Тэр яваад өгсөн. Ер нь яривал, өөр орон зайн сүнсэн бодис маш их байвал, миний номын бие арилгаж өгнө. Гэхдээ түүний гэрт дүүрэн замбараагүй чигон номнууд байсан. Тэр ойлгоод янзалсан, шатаахыг нь шатаагаад, зарахыг нь зарсан, дараа миний номын бие дахиад ирсэн. Үүнийг сурагч надад ярьсан.

Бас зарим хүн төлөг үздэг хүнээс гуйдаг. Зарим хүн надаас асуусан: багшаа, би Фалунь Дафаг бясалгадаг, би《Жоуеи》-д эсвэл заяа төөрөг үзэх эдгээр зүйлд тун сонирхолтой, би дахиад үзэж болох уу? Ингэж яръя, хэрэв чи нэг тогтсон хэмжээний энергитэй байсан бол, чиний ярьсан үг нөлөөтэй байдаг. Тийм учиртай биш байвал, бас хүнд яриад тийм учиртай болгочихно, тэгвэл чи магадгүй муу зүйл хийчихнэ. Нэг энгийн хүн бол маш их буурай, түүнд байгаа мэдээлэл нь бүгд тогтвортой биш, магадгүй зарим өөрчлөлт гарна. Чи амаа нээгээд л хүнд ярьчихвал, магадгүй тэр зовлон тэнд бий болчихно. Жишээ нь түүний нүгэл нь маш их байвал, тэр төлөх ёстой, чи дандаа л түүнд сайн зүйл байгаа гэж яривал, нүглийг төлөхгүй байж болох юм уу? Чи хүнийг хорлож байгаа юм биш үү? Зарим хүн яасан ч тавьж чадахгүй, эдгээр зүйлэнд л зууралдаад байдаг, тэр чадалтай юм шиг, энэ нь зууралдал биш гэж үү? Мөн чи үнэндээ мэдэх юм бол, нэг бясалгаж байгаа хүний хувьд зан авирыг барих ёстой, бас хамаагүй тэнгэрийн нууцыг нэг энгийн хүнд илрүүлж болохгүй, ийм л ёстой юм.《Жоуеи》-гээр яаж төлөг үзэх юм? Лав л зарим зүйл нь аль хэдийн үнэн биш болчихсон, төлөг үзээд үзээд, үнэн юм уу худлаа юм уу? Энгийн хүний нийгэмд төлөг үзэх ийм зүйл байхыг зөвшөөрдөг. Тэгвэл чи чинь жинхэнэ гонтой хүн, би хэлье жинхэнэ бясалгаж байгаа хүн дээд шалгуураар өөрийгөө шаардах ёстой.

Гэхдээ зарим хүн өөр хүнийг олоод өөртөө төлөг үзүүлдэг, тэр ингэнэ: чи надад төлөг үзэж өгөөч, би ямар байна гэдгийг үзэж өгөөч, энэ гоныг ямархуу шиг бясалгасан байна? Эсвэл надад гай зовлон байна уу үгүй юү. Тэр, хүн олоод үүнийг үзүүлнэ. Тэр гай зовлон нь илэрчихвэл, чи яаж дээшлэх юм? Бясалгаж байгаа хүний бүх амьдрах нас нь өөрчлөгддөг, гарын байдал, нүүрний байдал, төрсөн өдрийн төөрөг, мөн биен дээр байгаа мэдээллэлтэй зүйлүүд нь аль хэдийн өөр болдог, өөрчлөгдчихдөг. Чи түүгээр төлөг үзүүлэхэд, чи түүнд үнэмшичихнэ, тийм биш байвал юундаа төлөг үзүүлэх юм? Түүний ярьсан нь чиний гаднах зүйлүүд, чиний хуучны зүйлүүд, гэхдээ үнэндээ өөрчлөгдчихсөн. Тэгвэл та бүгд боддоо, чи түүнд үзүүлсэн, чи сонссон, үнэмшисэн биш гэж үү? Тэгвэл чиний оюун санаанд дарамттай болсон биш гэж үү? Дарамттай болчихвол, чи сэтгэл санаандаа түүнийг бодно, зууралдсан сэтгэл биш гэж үү? Тэгвэл энэ янзын зууралдсан сэтгэлийг яаж орхих вэ? Энэ хүнээс болоод нэг гай зовлон нэмэгдсэн биш гэж үү? Гарсан энэ зууралдсан сэтгэлийг дахиад илүү зовлон амсч байж орхих болно биз дээ? Даваа болгонд, гай зовлон болгонд дээшээ бясалгах уу доошоо унах уу гэсэн асуудал оршдог. Угаасаа хэцүү, бас өөрөө өөртөө гайг нэмдэг, яаж давах юм? Магадгүй үүнээс болоод чамд гай зовлон, төвөгтэй зүйл тааралдана. Чиний өөрчлөгдсөн энэ замыг өөр хүнд үзүүлэхийг зөвшөөрөхгүй. Үзүүлсэний дараа, бүгдийг нь чамд хэзээ гай зовлон гарна гэдгийг яривал, чи яаж бясалгах юм? Иймээс үндсэндээ үзүүлж болохгүй. Өөр номын үүдний хэнд ч үзүүлж болохгүй, нэг үүдний шавь нарын хооронд бас үзүүлүүлэхгүй, хэн ч зөв ярьж чадахгүй. Яагаад гэвэл түүний нэг амьдралын нас нь өөрчлөгдчихсөн, бясалгалын нэг нас юм.

Зарим хүн надаас ингэж асуусан: өөр шашин дундын ном, бас чигон номнуудыг уншиж болох уу? Бид ингэж хэлье, шашин дундын ном, ялангуяа Буддын шашны ном, бүгд хүнийг яаж зан авираа бясалгахыг заадаг. Бид бас Будда системийнх, уул нь асуудалгүй. Гэхдээ нэг зүйл байгаа, маш олон шашны номын дундын зарим зүйлүүдийг орчуулах явцад аль хэдийн буруу болчихсон, үүнээс гадна маш олон шашны номны тайлбар нь, бас өөр өөр давхаргад тайлбарлагдсан байдаг, хамаагүй томъёологдсон, энэ бол номыг будилиантуулсан юм. Шашны номыг хамаагүй тайлбарласан зарим хүн, Буддын байдлаас маш их хол зөрсөн, үндсэндээ жинхэнэ утгыг нь мэддэггүй, иймээс асуудлыг танихад бас адилгүй. Чи бүр түүнийг ойлгоход амаргүй, чи өөрөө хараад ойлгохгүй. Гэхдээ чи ингэнэ: бид шашны номонд л сонирхолтой. Чи үргэлж л шашны номыг тойрч сурахад, тэгвэл тэр номын үүдэнд бясалгачихдаг, учир нь шашны ном нь бас тэр үүдний гон ба номыг нийлүүлсэн байдаг, нэг сурвал тэр үүдэнд сурчихна, ийм асуудал байдаг. Жишээ нь чи нэвтрээд орчихвол, түүний дагуугаар бясалгавал, магадгүй тэр үүдээр явчихна, бидний энэ номын үүд биш болчихно. Бясалгалд угаасаа хоёр үүдээр гэж ярьдаггүй, чи үнэндээ энэ үүдэнд бясалгавал, чи энэ үүдний номыг л үз.

Чигон номын тухай гэвэл, чи бясалгах юм бол битгий үз, ялангуяа одоо гарсан эдгээр номнуудыг битгий үз. 《Шар хааны дотоод эмчилгээний ном》, 《Зан авир ба амийн удиртгал》, эсвэл 《Бумбын жаяг》 эдгээрийн тухайд гэвэл бас адилхан юм, эдгээрт муу зүйл байхгүй боловч, дотор нь бас янз бүрийн давхаргын мэдээлэл оршдог. Тэр угаасаа бясалгалын арга юм. Нэг үзэхэд л чамд нэмж оруулна, чамайг үймүүлнэ. Чи энэ үгийг зөв гэж бодоход, за гээд, гэнэт энэ нь ирчихнэ. Чиний гон дотор руу нэмж оруулчихна, муу зүйл биш боловч, гэнэт чамд жоохон өөр зүйл нэмж оруулчихвол, чи хэлдээ, чи яаж бясалгах юм? Бас асуудал гарахгүй гэж үү? Бидний телевизордахь электрон сэлбэгүүд шиг, хэрэв өөр нэг сэлбэг нэмчихвэл, чи хэлдээ энэ телевизор яах уу? дорхноо эвдэрнэ, ийм л ёстой юм. Мөн одоо зарим чигон номын ихэнх нь хуурамч байдаг, янз бүрийн мэдээлэлтэй. Бидний нэг сурагч чигон номыг нэг дэлгэхэд дотроос нь нэг том могой үсэрч гарч ирсэн. Мэдээж би нарийн яримааргүй байна. Миний саяны ярьсан нь бидний бясалгаж байгаа хүн өөртөө зөв хандаж чадаагүйн улмаас, эдгээр гайтай зүйлүүд бий болсон, өөрөөр яривал сэтгэл нь зөв бишээс гайг даллаж ирүүлсэн. Бид та бүгдэд мэдүүлчихвэл ашигтай юм, та бүгдэд яаж хийхийг мэдүүлж байгаа нь, яаж тэдгээрийг ялгахыг нь, ирээдүйд асуудал гаргахгүйн тулд юм. Чи битгий миний сая ярьсан энэ хэсэг үгийг тийм чухал биш гэж бодоорой, та бүгд заавал анхаараарай, асуудал үргэлж үүн дээр л гардаг, үргэлж асуудал эндээс л гардаг. Бясалгал бол маш их хүнд хүчэр юм, маш их нарийн, чи жоохон л анхаарахгүй бол магадгүй доош унана, сүйтнэ, иймээс сэтгэл заавал зөв байх ёстой.

Ушу Чигон

Дотоод бясалгалын аргаас гадна, бас Ушу чигон байдаг. Би Ушу чигоныг ярихдаа, нэг асуудлыг чухалчилая, одоо бясалгалын оронд маш олон чигонын тухай яриа байдаг.

Одоо бас дүрслэх урлагийн чигон, хөгжмийн чигон, уран бичлэгийн чигон, бүжгийн чигон, ямар ч зүйл гарч ирсэн, бүгд чигон гэж үү? Би ёстой гайхаж байна. Би хэлбэл энэ нь чигонд гай болж байна, зөвхөн чигонд гай болохоос гадна, ёстой чигоныг бузарлаж байна. Онолын баримтлал нь юу вэ? Зураг зурах, дуу дуулах, бүжиг бүжиглэх, үсэг бичих, тийм ээдрээтэй байдалд орсоныг, чигонын байдал гэнэ, энэ нь чигон болчих юм уу? Ингэж асуудлыг ойлгож болохгүй. Би хэлбэл энэ нь чигоныг бузарлаж байгаа биш гэж үү? Чигон нь хүний биеийн бясалгах нэг янзын өргөн дэлгэр гүн гүнзгий эрдэм юм. Ээдрээтэй байдалд орчихоод чигон болчих юм уу? Тэгвэл бид ээдрээтэй байдлаар бие засах өрөө ороход яах вэ? Энэ нь чигоныг бузарлаж байгаа юм биш үү? Би хэлбэл чигоныг бузарлаж байгаа юм. Ноднин жил Дорнодын Эрүүл Мэндийн Үзэсгэлэнд, нэг уран бичлэгийн чигон болсон. Уран бичлэгийн чигон гэж юу вэ? Би уран бичлэгийн чигонын тэнд очоод үзэхэд, энэ хүн бийрээр үсэг бичиж байсан, үсэг бичсэний дараа, гараараа нэг нэг үсгэн дээр хий гаргаж байсан, гарсан хий нь бүгд хар. Толгой нь дүүрэн мөнгө, нэр хүнд, чи хэлдээ гон байж чадах юм уу? Хий байсан ч сайн хий биш. Тэнд өлгөөд бас үнэтэй зараад байсан, гэхдээ зөвхөн гадаад хүмүүс түүнээс авсан. Би хэлбэл хэн гэрлүүгээ авч явна, тэр хийморь сүлдгүй болно. Нөгөө хар хий сайн байж чадах юм уу? Тэр хүний нүүрийг нь харахад хар байсан, тэр мөнгөний нүхэнд орчихсон, мөнгө л бодож байсан, гон байж чадах юм уу? Энэ хүний нэрийн хуудсан дээр зөндөө цол бичигдсэн байсан, ямар ямар Олон Улсын Уран Бичлэгийн Чигон гэх мэт. Энэ нь чигоны тоонд орох юм уу?

Та бүгд боддоо, миний энэ хичээлийг дуусгасан хүн, бидний өнөөдөр 80-90% хүн дуусгасаны дараа өвчин сайжирхаас гадна, чамаас бас гон гарна, жинхэнэ гон юм. Чиний биен дээр байгаа зүйлүүд аль хэдийн энгийн зүйлээс их гарсан, чи өөрөө бясалгах юм бол, нэг насандаа бясалгаад гаргаж чадахгүй. Залуу хүн одоогоос эхлээд бясалгах юм бол, энэ насандаа миний өгсөн эдгээр зүйлүүдийг бясалгаад гаргаж чадахгүй, бас заавал жинхэнэ багш чамд заах ёстой. Бидний маш олон үеийн хүмүүс энэ Фалунийг ба эдгээр механизмийг бүтээсэн, эдгээр зүйлүүдийг гэнэт чамд өгсөн. Иймээс би та бүгдэд хэлье, битгий амархан олдсон гээд амархан алдчихаарай. Энэ нь ёстой маш их нандин зүйл шүү. Үнээр хэмжишгүй. Чи бидний энэ ангийг дуусгачихаад, чамд байгаа нь жинхэнэ гон юм, дээд энергийн бие бодь юм. Чи гэртээ хариад бас хэдэн үсэг бич, үсэг нь сайн муу нь хамаагүй, гэхдээ гон байгаа!иймээс бидний энэ ангийг дуусгачихаад, нэг нэгээр чинь "багш" гэсэн нэр үгийг өгчихвөл, бүгд уран бичлэгийн чигон багш болчихно гэж үү? Би хэлбэл ингэж ойлгож болохгүй ш дээ. Яагаад гэвэл жинхэнэ гонтой хүн, энергитэй хүн, чи зориуд гаргах хэрэггүй, чиний хүрсэн зүйл бүгдэд нь энерги үлдэнэ, бүгд гялалзана.

Би нэг сэтгүүл үзсэн, ийм нэг мэдээлэл бичсэн байсан, уран бичлэгийн чигонын хичээл болно гэсэн байсан. Би нэг эргүүлж харахад, түүнийг яаж заахыг нь харсан. Дотор нь ингэж бичсэн: эхлээд амьсгаагаа тохируул, амьсгал, дараа нь самтат суугаад Үрлийн талбайн хийг бод, самтат суугаад 15 минутаас хагас цаг хүртэл, бодлоор Үрлийн талбайн хийгээ дээшээгээ шууны дагуу явуулаад, бийрээ аваад бэхэнд дүр, дараа нь хийгээ бийрний үзүүрэнд хүргэнэ. Бодол нь хүрэхэд, үсэг бичиж эхэлнэ. Энэ нь хүнийг залилаж байгаа биш гэж үү? Хийгээ хаа нэг хүргэхэд энэ нь ямар чигон болчих юм уу? Тэгвэл бид хоол идэхдээ, хэсэгхэн самтат суучихаад, савхаа бариад, хийгээ савхны үзүүрэнд хүргээд хоол иднэ, тэгвэл хоол идэх чигон гэж нэрлэгдэнэ, ингэж болох юм уу? Идсэн нь бас бүгд энерги, энэ зүйлийг л ярьж байна. Би хэлбэл чигоныг бузарлаж байна, тэр чигоныг ийм гүехэн гэж ойлгосон, иймээс ингэж ойлгож болохгүй.

Гэхдээ Ушу чигон аль хэдийн нэг тусгай тогтносон үүдний чигон болсон. Яагаад вэ? Энэ нь хэдэн мянган жилийн уламжлагдсан явцтай, энэ нь нэг бүрэн цогц бясалгалын онол ба бүрэн цогц бясалгалын аргатай, иймээс энэ нь бүрэн цогц зүйлэнд ордог. Ийм байсан ч, Ушу чигон нь бас л бидний дотоод бясалгалын аргын дундын хамгийн доод давхаргын зүйл юм. Хатуу чигон бол нэг янзын бие бодийн энергийн бөөгнөрөл юм, зөвхөн цохихын тулд хэрэглэгддэг. Та бүгдэд нэг жишээ яръя, Бээжингийн нэг сурагч, бидний Фалунь Дафагийн хичээлийг дуусгасаны дараа, гар нь юм дарж болохгүй болсон. Дэлгүүрт очоод хүүхдийн дугуй авахад, гараараа тэр дугуйг бөх байна уу гэж үзэхэд, нэг дарахад, "пад" гээд тулгуур нь тарчихсан, тэр маш их гайхамшгийг мэдэрсэн. Гэртээ хариад сандал дээр суухад, тэр гараараа дарж болохгүй, гараараа дарахад тэр сандал нь "пад" гээд нурчихсан. Тэр надаас ямар учиртайг нь асуусан. Би түүнд зууралдсан сэтгэл гарчихна гээд хэлээгүй. Би энэ бүгд байгалийн байдал, байгалийн жамаараа л болог, түүнийг битгий тоо, бүгд сайн зүйл гэсэн. Энэ гон чадвараа сайн хэрэглэх юм бол, чулууг ч гартаа базахад бутарна. Энэ нь хатуу чигон биш гэж үү? Гэхдээ тэр хатуу чигоныг хичээллэж үзээгүй. Дотоод бясалгах аргад эдгээр гон чадвар ер нь бүгд гарна, гэхдээ хүн зан авираа барьж чаддаггүйгээс, ер нь гон чадвар нь гарсан ч чамд хэрэглүүлэхгүй. Ялангуяа доод давхаргад бясалгахад, хүний зан авир нь дээшлээгүй байхад, доод давхаргад гарсан энэ гон чадварыг, үндсэндээ гаргуулахгүй. Аажимдаа чиний давхарга дээшлэхийн дагуугаар, эдгээр зүйлүүд хэрэггүй болчихно, иймээс гаргахгүй.

Ушу чигоныг яаж бодитоор хичээллэх вэ? Ушу чигоныг хичээллэхэд хийгээ гүйлгэхийг заадаг. Гэхдээ эхлээд хийгээ гүйлгүүлэхэд амаргүй, чи хийгээ гүйлгэх бодолтой байвал гүйлгүүлж чадах юм уу, гүйлгүүлж чадахгүй. Тэгвэл яах уу? Тэр өөрийнхөө гарыг хичээллэх ёстой, түүний биеийн хоёр талын хавирга эсвэл хөл, гуя, шилбэ, гар, толгой бүгдийг нь хичээллэнэ. Яаж хичээллэх вэ? Зарим хүн гараараа модыг цохино, алгаараа модыг цохино. Зарим хүн гараа чулуун хавтгай дээр савна, пад пад гэтэл нь савна. Чи хэлдээ, энэ яс нь чулуунд цохигдоход их өвдөнө ш дээ, жоохон хүч гаргавал цус гарна. Энэ хийг бас л гүйлгэж гаргаагүй. Яах вэ? Тэр гараа эргүүлж эхлэнэ, цусыг гар луу ирүүлнэ, гар бүхэлдээ хөөнө. Үнэндээ энэ нь хавдчихсан, дараа нь тэр чулуун дээр цохино, ясыг дэвсчихнэ, шууд чулуунд хүрэхгүй болно, тэгвэл тэгэж өвдөхгүй болно. Тэр хичээллэхийн чацуугаар, багш нь түүнд заана, аажмаар тэр хийг гүйлгүүлээд чадчихна. Гэхдээ зөвхөн хийг гүйлгээд байвал бас болохгүй, жинхэнэ зодолдоход, тэр чамайг хүлээхгүй. Мэдээж хүн хийг гүйлгүүлж чадахад аль хэдийн цохилтийг даана, их бүдүүн модоор цохиход магадгүй өвдөхгүй, тэр хийг гүйлгүүлэхэд хөөчихнө. Гэхдээ хий бол эхэн үеийн үндсэн зүйл юм, тэр тасралтгүйгээр хичээллэхийн дагуугаар, энэ хий нь дээд энерги бие бодиор хувирна. Тэр дээд энерги бие бодид хувирахад, аажмаар нэг янзын маш их нягтчлалтай энергийн бөөгнөрөл үүсдэг. Мөн энэ энергийн бөөгнөрөл нь увидастай болдог, иймээс тэр бас нэг гон чадварын бөөгнөрөл юм, нэг янзын гон чадвар юм. Гэхдээ энэ янзын гон чадвар нь зөвхөн цохиход, цохилтыг даахад хэрэглэгдэнэ, түүгээр өвчнийг эдгэрүүлбэл нөлөөлөхгүй. Яагаад гэвэл энэ дээд энергийн бие бодь нь өөр орон зайд байдаг, тэр бидний энэ орон зайд байдаггүй, иймээс түүний цаг нь биднийхээс хурдан. Чи хүнийг цохиход, дахиад хий гүйлгүүлэх хэрэггүй, бодсоны ч хэрэггүй, нөгөө гон аль хэдийн тэнд хүрчихсэн байгаа. Өөр хүн чамайг цохиход, чи хаахад тэр гон бас аль хэдийн тэнд хүрчихнэ. Чиний гар ямар хурдан гарсан ч, тэр гон чамаас хурдан, хоёр талын цагны ухагдахуун нь адилгүй. Ушу чигоноор хичээллэхэд төмрийн элсэн алга, шунх алга, очирваань хөл, архад хөл байдаг, энэ нь энгийн хүний дундын чадвар. Энгийн хүн хичээллэсэний дараа ийм байдалд хүрч чадна.

Ушу чигон ба дотоод бясалгах аргын хамгийн том ялгаа нь бол: ушу чигон хөдөлгөөн дундад хичээллэхийг шаарддаг, иймээс хий нь арьсан доогуур явна. Хөдөлгөөн дунд хичээллэсэн учраас, амгалан байдалд байж чадахгүй, хий нь Үрлийн талбайд орохгүй, хий нь арьсан доогуур явна, хий нь булчинд орно, иймээс амийг бясалгаж чадахгүй, бас дээд гүн гонфуг бясалгаад гаргаж чадахгүй. Дотоод бясалгах аргыг амгалан байдалд хийхийг шаардана. Жирийн бясалгал хийн Үрлийн талбайд орохыг ярьдаг, хий нь хэвлийд ордог, амгалан байдалд бясалгахыг эрхэмлэдэг, биеэ хувиргахыг эрхэмлэдэг, амийг бясалгаж болно, улам дээд давхаргад бясалгаж чадна. Та бүгд магадгүй ийм нэг гонфу байдаг гэж сонссон байх, зохиол дунд бичсэн ямар алтан хонхоор бүрхэх, төмөр цамц, зуу алхаад улиасыг сумаар нэвтлэх. Хөнгөн гон, зарим хүн дээгүүр ийш тийш яваад; тэр ч байтугай зарим хүн өөр орон зайд орж чаддаг. Энэ янзын гонфу байдаг юм уу үгүй юм уу? Байна, энэ бол яг байдаг, гэхдээ энгийн хүний дунд байхгүй. Жинхэнэ ийм янзын дээд гонфуг хичээллэж гаргасан хүн, тэр ил гарган гайхуулж болохгүй. Яагаад гэвэл тэр зөвхөн ушугаар хичээллэж гаргасан биш, бүр энгийн хүний давхаргаас гарсан юм, тэгвэл энэ хүн заавал дотоод бясалгах аргын дагуугаар бясалгана. Тэр зан авирыг ярих ёстой, зан авираа дээшлүүлэх ёстой, тэр материалын ашиг эдгээр зүйлийг бүгдийг нь даруу хардаг. Тэр энэ янзын гонфуг бясалгаж гаргасан боловч, тэр үүнээс хойш энгийн хүний дунд хамаагүй хэрэглэж болохгүй болсон, хэн ч байхгүй үед тэр өөрөө жоохон хийж болно. Чи тэр зохиолд бичсэнийг харсан, энэ хүн илдний зураг, эрдэнэ булаах, эмэгтэй хүний төлөө байлдаж булаалдах, нэг нэгээрээ маш их чадвартай, бурхан юм шиг л ирж очоод л. Та бүгд боддоо, жинхэнэ ийм гонфутай хүн тэр дотоод бясалгалаар бясалгаж гаргасан биш гэж үү? Тэр зан авирыг чухалчлан харж бясалгаж гаргасан, нэр ашиг ба янз бүрийн хүслийг аль хэдийн даруу харсан, тэр хүн алах юм уу? Тэр нөгөө мөнгө хөрөнгийг тийм чухал харах юм уу? Үндсэндээ магадлал байхгүй, тэр зөвхөн урлагийн дундын хэтрүүлэг юм. Хүмүүс оюун ухааны сэдэлтийг л хөөцөлддөг, яаж цангаагаа тайлахын тулд юуг л бол юуг хийнэ. Тэр зохиолч бас энэ онцлогийг барьчихаад, лав л чи яаж цангаагаа тайлна, яаж баяртай байхыг, тэр хүчээр бичнэ. Улам гүн бичихэд чи улам уншихыг хүснэ, тэр зөвхөн урлагийн дундын хэтрүүлэг юм. Жинхэнэ ийм гонфутай хүн ингэхгүй, ялангуяа тоглолт үзүүлж бүүр ч болохгүй.

Гайхуулах сэтгэл

Бидний маш олон сурагч, энгийн хүний дунд бясалгаж байгаа учраас, маш олон сэтгэлийг тавьж чаддаггүй, маш олон сэтгэл нь аль хэдийн жамаараа бий болсон юм шиг, тэр өөрөө мэдэрдэггүй. Энэ гайхуулах сэтгэл нь энд тэнд илэрч гардаг, сайн зүйл хийх дээр бас гайхуулах сэтгэл илэрч гардаг. Жирийн үед өөрөө нэр хүндийн тулд, жоохон ашиг олохын тулд, задруулан гайхуулна: би чадвартай, хүчирхэг. Бидэнд ийм байдал бас байгаа, жоохон сайн бясалгасан, тэнгэрийн нүдээр жоохон тодорхой харчихсан, хөдөлгөөн нь жоохон гоё гэдгийг, бас гайхуулдаг.

Зарим хүн ярина: би Ли багшийг ямар зүйл ярьсаныг нь сонссон. Хүмүүс тойрон сонсоно, тэр тэнд ярина, өөрийнхөө ойлгосоноор нэмж ам дамжсан яриаг тарааж ярина. Зорилго нь юу вэ? өөрийгөө л гайхуулж байгаа юм. Бас зарим хүн ам дамжсан мэдээллийг тараадаг, тэр тэрэнд дамжуулдаг, энэ тэрэнд дамжуулдаг, амтархан яриад л, тэр л мэдээлэл сайтай юм шиг. Бидний ийм их сурагч бүгд түүнтэй адил ойлголттой биш, өөр хүн түүн шиг тийм их мэдэхгүй, тэр аль хэдийн жамаараа юм шиг үүссэн, магадгүй санамсаргүйгээр. Түүний далд мэдрэхүйд ийм л нэг янзын гайхуулах сэтгэл байгаа, тийм биш байвал эдгээр ам дамжсан мэдээллийг тарааж юу хийх юм? Бас зарим хүн багш хэзээ нэг цагт ууланд буцна гэж ярьж тараадаг. Би ямар уулнаас ирсэн биш, би ямар уул руугаа буцах юм? Бас зарим хүн ингэж ярина, багш аль аль өдөрт хэнд ямар зүйл ярьсан, хэнд тусгай харгалзал хүртээсэн. Эдгээр зүйлийг тараах ямар ашигтай юм бэ? Жоохон ч ашиггүй, гэхдээ бидний харсанаар энэ нь түүний зууралдсан сэтгэл, гайхуулах сэтгэл юм.

Бас зарим хүн намайг хайж гарын үсэг зуруулдаг, ямар зорилготой вэ? Бас л энгийн хүний зүйл, гарын үсэг зураад, дурсгал болно. Чи бясалгахгүй бол, би чамд гарын үсэг зурсан ч хэрэг байхгүй. Миний номны үсэг болгон миний дүрс ба Фалунь юм, үг болгоныг би ярьсан, чи бас гарын үсэг нэхэж яах юм? Зарим хүн ингэж боддог: гарын үсэг зурсан, багшийн мэдээлэл нь намайг хамгаална. Бас л мэдээллийн тэр цогц зүйлийг ярих юм, бид мэдээллийг ярихгүй. Энэ ном аль хэдийн үнээр хэмжишгүй болсон. Чи өшөө ямар зүйл гуймаар байна? Эдгээр бүгд нь сэтгэл тусгагдаж гарсан зүйлүүд юм. Бас зарим хүн миний дагуулж байгаа эдгээр сурагчийг харчихаад, хэлж барьж байгааг нь харсаны дараа, дагаад сурна, сайн мууг нь ч тэр мэдэхгүй. Үнэндээ бид хэн ямар байгаа нь хамаагүй, зөвхөн нэг л ном байгаа, зөвхөн энэ аугаа номын дагуугаар хийвэл, тэр бол жинхэнэ шалгуур юм. Миний дагуулж байгаа эдгээр хүнд ямар ч тусгай харгалзал хүртээгээгүй, бүгд та бүгдтэй адилхан, тэд нар зөвхөн Судалгаа Нийгмийн ажилчид юм, битгий эдгээр сэтгэлийг гарга. Биднээс ийм сэтгэл гарахад, чи санамсаргүйгээр аугаа номыг сүйтгэх нөлөө гаргачихдаг. Сонссон хүн цочмоор зүйлийг чи ярихад, тэр ч байтугай магадгүй зөрчил гаргана, сурагчийн зууралдсан сэтгэлийг үүсгэх, бас зүтгээд багшийн дэргэд ирж илүү юм сонсох, гэх мэт эдгээр зүйлүүд, ийм асуудал биш гэж үү?

Энэ гайхуулах сэтгэл бас ямар зүйлийг амархан татдаг вэ? Би бясалгал зааж тараагаад хоёр жил болж байна, бидний Фалунь Дафагийн бясалгаж байгаа хуучин сурагчдын дунд, нэг хэсэг хүмүүсийн гон нь магадгүй маш хурдан нээгдэнэ; нэг хэсэг хүмүүс аажмаар гэгээрэх байдалд орно, гэнэт аажмаар гэгээрэх байдалд орно. Яагаад тэр үед эдгээр гон чадвар гараагүй вэ? учир нь би гэнэт тийм өндөр рүү түлхсэн, чи энгийн хүний сэтгэлийг орхихгүй бол болохгүй. Мэдээж чиний зан авир аль хэдийн маш өндөр болсон, гэхдээ бас маш олон зууралдсан сэтгэлийг орхиогүй байна, иймээс эдгээр гон чадварыг чамаас гаргуулахгүй. Чи энэ хэсэг хугацаа өнгөрсөний дараа, тогтоогдсоны дараа, гэнэт чамайг аажмаар гэгээрэх байдалд хүргэнэ. Энэ аажмаар гэгээрэх байдалд, чиний тэнгэрийн нүд маш өндөрт нээгдэнэ, чамд маш олон гон чадвар гарна. Үнэндээ би та бүгдэд яръя, жинхэнэ бясалгалд, дөнгөж ороход маш олон гон чадвар гардаг, чи аль хэдийн тийм өндөр давхаргад орсон, иймээс гон чадвар нь маш их байдаг. Ойрдоо бидний олон хүнд магадгүй ийм байдал гарна. Бас зарим хүн, тэр өндөрт бясалгаж чадахгүй, түүний өөрт нь байгаа зүйлүүд ба түүний өөрийн тэвчээр нь нийлээд тогтчихдог, иймээс зарим хүн маш доогуур давхаргад гон нь нээгдээд гэгээрчихдэг, бүр мөсөн гэгээрэнэ, ийм хүмүүс гарна.

Би та бүгдэд энэ асуудлыг ярьсан, учир нь та бүгдэд мэдүүлж байгаа юм, хэзээ нэг өдөр ийм хүн гарч ирвэл, чи битгий түүнийг маш мундаг гэгээрэгч гэж үзээрэй. Энэ бясалгалд маш нарийн асуудал байгаа юм, зөвхөн энэ аугаа номын дагуугаар хийхэд зөв юм. Хүний гон чадварыг, эрдэм чадлыг, зарим зүйлийг харчихаад, чи битгий түүнийг дагаад явчихаарай, битгий түүнийг сонсоорой. Чи бас түүнийг хохирооно, түүнд баярлах сэтгэл үүснэ, тэр бүх зүйлээ алдана, хаагдчихна, эцэст нь доош унана. Гон нээгдсэн ч бас доош унадаг, сайн барьж чадахгүй байвал гэгээрсэн ч доош уначихдаг. Тэр Будда сайн барьж чадахгүй байвал, бас доош унана, харин ч чи энгийн хүний дунд бясалгадаг хүн!Иймээс ямар их гон чадвар гарсан ч, ямар их сүр хүчтэй гон чадвар гарсан ч, эрдэм чадал нь ямар ихээр илэрсэн ч, чи заавал өөрийгөө бариарай. Ойрдоо бидний зарим хүн энд сууж байгаад алга болчихдог, жоохон байж байгаад тэр дахиад гараад ирчихдэг, ийм л байдаг, бүр их эрдэм чадал бүгд гарна. Чи ирээдүйд яах вэ? Бидний сурагч, шавь нарын хувьд, ирээдүйд ийм зүйл чамд өөрт чинь гарсан ч, эсвэл өрөөлд гарсан ч, чи битгий түүнийг бишрээрэй, битгий энэ зүйлийг хүсээрэй. Чиний сэтгэл өөрчлөгдөхөд, тэр дороо дуусна, чи доошоо уначихна, магадгүй чи түүнээс өндөр байсан, зөвхөн эрдэм чадал чинь гараагүй л болхоос. Чи наад захын энэ асуудал дээр доош уначихна, иймээс та бүгд заавал энэ асуудлыг анхаараарай. Бид энэ зүйлийг аль хэдийн маш чухал байрт тавьсан, яагаад гэвэл маш хурдан ийм зүйл гарч ирнэ, гарч ирэхэд, чи барьж чадахгүй бол болохгүй.

Бясалгаж байгаа хүнд гон гарч ирэх, гон нээгдэх, эсвэл жинхэнэ гэгээрэх, бас түүнийг ямар ямар гэж үзэж болохгүй, түүнд харагдсан зүйлүүд, түүний тэр давхарга дунд харсан зүйл л юм. Яагаад гэвэл тэнд бясалгаж хүрдэг, өөрөөр яривал түүний ухамсар нь тэнд хүрдэг, түүний зан авирын шалгуур нь тэнд хүрдэг, түүний оюун билиг бас тэнд хүрдэг. Иймээс бүр өндөр давхаргын зүйлд, магадгүй тэр үнэмшихгүй. Тэр үнэмшихгүй учраас, өөрийнх нь харсан нь туйлын зөв гэж үздэг, иймэрхүү л байдаг юм байна гэж үздэг. Энэ нь маш хол зөрөөтэй, яагаад гэвэл түүний давхарга нь тэнд байгаа.

Нэг хэсэг хүмүүсийн гон нь энэ давхаргад нээгдэнэ, өшөө дээшээ бясалгахад тэр ч дээшээ бясалгахгүй, иймээс зөвхөн энэ давхаргад гон нь нээгдээд гэгээрчихнэ. Бидний үүнээс хойш бясалгаж гарсан хүн, зарим нь дэлхийн жижиг замд гэгээрэнэ, зарим нь өөр өөр давхаргад гэгээрэнэ, зарим нь жинхэнэ үр дүнтэй гэгээрэнэ. Үр дүнтэй гэгээрэх нь маш өндөрт юм, өөр өөр давхаргадахь бүх байдлыг харна, мөн илэрч гарч чаддаг. Дэлхийн жижиг замын хамгийн доод давхаргад гон нь нээгдээд гэгээрэхэд, бас зарим орон зайн, зарим гэгээрэгчийг харж чаддаг, бас тэдэнтэй харилцаж чаддаг. Тэр үед чи битгий сэтгэлдээ баярлаарай, дэлхийн жижиг замд, доод давхаргад гон нь нээгдчихвэл жинхэнэ үр дүнд хүрэхгүй, энэ бол лавтай юм. Тэгвэл яах вэ? Тэр зөвхөн энэ давхаргад л байгаад л байдаг, дараа нь бүр өндөр давхаргад бясалгавал, энэ нь дараагийн зүйл. Гэхдээ иймэрхүү л өндөрт бясалгаад гон нь нээгдэхгүй бол яах вэ? Чи ингэж дээшээ бясалгасан ч, бясалгаад дээшлэхгүй, иймээс гон нээгдчихдэг, бясалгаад эцэст нь хүрсэн юм, олон ийм хүмүүс гардаг. Ямар байдал гарсан ч, заавал зан авираа бариарай, зөвхөн аугаа номыг дагаад хийхэд жинхэнэ зөв юм. Чиний гон чадвар ч бай, чиний гон нээгдсэн ч бай, чи аугаа номын бясалгалаас олсон юм. Хэрэв чи аугаа номыг хоёрдугаар байранд тавибал, өөрийнхөө эрдэм чадлыг гол байранд тавибал, эсвэл гэгээрсэн хүн өөрийнхөө энэ бодол тэр бодол бүгдийг нь зөв гэж үзвэл, тэр ч байтугай өөрийгөө маш мундаг гэвэл, аугаа номоос дээр гэвэл, би хэлбэл чи аль хэдийн доош унаад эхэлчихсэн, аюултай болсон, улам болохгүй болно. Тэр үед чи ёстой жинхэнэ төвөгтэй зүйлтэй учирна, ямар ч үр дүнгүй бясалгасан болно, магадгүй доош унаад, үр дүнгүй бясалгасан болно.

Би бас чамд хэлье: миний энэ номын агуулга бол хэд хэдэн хичээлийн ярьсан номыг нэг дор ерөнхийлсөн. Бүгдийг нь би ярьсан, үг болгоныг би ярьсан, нэг нэг үгээр нь кассетэнээс галиглан бичсэн, нэг нэг үгээр хуулсан, миний шавь, сурагч надад тусалж хураасан дуунаас хуулж гаргасан, дараа нь би хэдэн удаа зассан. Бүгд миний ном, миний ярьсан бол энэ ном л юм.